Гүйлтийн зам руу сав шидсэн хүн жудочны эгдүүг хүргэжээ
2012-08-07

Олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээний үеэр нэгэн үзэгч усны сав шидэж танхайрсан хэрэг гарсан билээ. Тэгвэл тухайн үед болсон явдлаас нэмэлт мэдээлэл хүргье. Сав шидсэн этгээдийн хажууд тохиолдлоор нидерландын жудочин Эдит Бош байж таарсан байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн нэгэн юм. Эдит өөрөө тамирчин мөн спортын хөгжөөн дэмжигч учир хөгжөөн дэмжигчид Олимпод оролцож байгаа тамирчдаа хүндлэх ёстой гэж үздэг гэнэ. Тэрээр сав шидсэн этгээдийг хүчтэй түлхээд “Чи чинь галзуу юм уу?” хэмээн хэлснээ ярьжээ. Энэ хэрэг явдлаас болж Эдит Ямайкийн тамирчин Усейн Болтын түрүүлэхийг харж чадаагүй гэнэ. “Би спортын фен учраас л хариу үйлдэл хийсэн юм” хэмээн Эдит хэлсэн байна. Хэргийг үйлдсэн хүнийг Эшли Гилл-Веб гэдэг ба түүнийг батлан даалтын мөнгө өгч, наадам дуустал дахин олимпийн стадион руу ойртохгүй байх болзолтойгоор суллажээ. Ц.Мишээл                                    
Shuud.mn
Сонин хачин
юун сүртэйн, алдаа гаргадаггүй төгс хүн гэж байдаг юмуу, битгий сүржигнэ за.
2012-08-08
ZOOZO MANAID BOL STADION BOLON BUHIIN URGOOND TAALAGDAXGUI BARILDAAN BOLBOL USNII SAW XOGOOR BOROOO ORUULDAG BIZDEEEEE KKK
2012-08-07
oyu:
hyalh bolon baga hasni huuhed deer bol egduu hurmeer gej yaridag ene ni hair hurmeer gesen ug.Harin durgui hurgesen zuiliig egduutseh gej yaridag ene ni mash ih uurlaagaui ch gesen nileen durgui hurch, uurlasni shinj.Tiim bolohoor naad garchigaa egduug hurgeh bish egduutsliig hurgeje gej bichih bsan yum.Er n ene setguulchid mng helnii utga nairuulga mash muu bichih yum yaj deed surguuli tugsdug yum be.
2012-08-07
anonymous:
биш эгдүүцэх гэдэг бага зэрэг уурлахыг хэлж байгаа юм.
2012-08-07
egduu gdg chini hairiig ni hurgene gsn ug mon uu
2012-08-07
anonymous:
биш эгдүүцэх гэдэг бага зэрэг уурлахыг хэлж байгаа юм.