Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуулиудын багш нартай уулзана
2012-08-08

Монгол Улсын ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөртэй нийцүүлэн шинэчлэхээр болсон.  Уг хөтөлбөрөөр хичээллэх үндэсний 31 сургуульд багшлах аймаг орон нутгаас ирсэн 500 багштай БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр уулзана. Уулзалт 16.00 цагаас Төмөр замын олон улсын хос хэлний "Шинэ эрин" дунд сургууль дээр болох юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Oyunsuvd:
БСШУЯ-наас Монголын боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх нэрээр, ул суурьтай судалгаа, олон нийтийн өргөн хэлэлцүүлэг, үндэсний зөвшилцөлд суурилалгүйгээр төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай (Кембрижийн) ЕБС байгуулах өртөг өндөртэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, үүнийгээ эрх зүйн баталгаатай болгохын тулд Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлж байна. БСШУЯ-ны энэ санал, хөтөлбөр дэмжигдвээс Монголын боловсролын салбар хүчтэй цохилтонд дахин орж, цөөн тооны улсын болон хувийн хэвшлийн хангамж сайтай сургуулиар нийгмийн элит хэсгийн хүүхдүүд илүү чанартай боловсрол эзэмшиж, нийгмийн дийлэнх хэсгийн хүүхдүүд санхүүжилтын хурц дутагдалтай улсын сургуулиудад суралцсан хэвээр, чанартай боловсрол эзэмших, тэгш хөгжих, элит хэсгийн хүүхдүүдтэй тэгш өрсөлдөх боломжгүй нөхцөлд түгжигдэх болно. Ерөнхий боловсролын бүтцийг ийнхүү чанар, санхүүжилт, статусын асар ялгаатай хоёр давхаргатай болгох нь Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциуд, Боловсролын тухай хууль зэрэг заасан үл ялгаварлан гадуурхах, тэгш эрхийг хангах суурь зарчмуудыг бүдүүлгээр зөрчиж, улмаар нийгмийн тэгш бус байдлыг улам бүр гүнзгийрүүлж, нийгмийн шударга ёс, эв эеийг хөсөрдүүлэн, Монголын ардчиллын чанар, нийгэм-эдийн засаг, соёлын хөгжилд асар их сөрөг нөлөө авчирна. Түүнчлэн, хүүхдүүдийн дийлэнх нь суралцаж буй улсын сургуулиудын санхүүжилт, чанарыг эрс сайжруулах яаралтай хэрэгцээ тулгамдсан хэвээр, мөн нийгмийн хөрөнгөтэй хэсэг нь хувийн сургууль байгуулж үйлчлүүлэх боломж нээлттэй байсаар байтал, УБС-иудын санхүүгийн архаг дутагдлыг даамжруулан байж, цөөн тооны элит хэсгийн хүүхдүүд үйлчлэх асар өндөр өртөгтэй боловсролын үйлчилгээг улсын төсвөөс, нийт татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх санал дэвшүүлж буй нь ардчилсан төрийн нийт иргэдийн эрх ашигт тэгш үйлчлэх зарчмыг улаан цайм зөрчиж байна. Хэдийгээр улсын төсвөөс ихээхэн зардал гаргах боловч, энэ үнэтэй үйлчилгээний нилээд зардлыг цаашид эцэг, эхийн нуруунд шилжүүлэн үүрүүлэх санал ч хуулийн төсөлд тусгагдсан байсан. Энэ нь нийтийн (public) буй улсын, бүх нийтийн бөгөөд үнэ төлбөргүй байх учиртай ерөнхий боловсролын тогтолцоонд далд хувьчлал явуулах санаархал мөн. Олон улсын судлаачдын дүгнэснээр “олон улсын хэмжээнд хийгдэж буй бодлогыг дамжуулах үйл явцыг хувийн сектороор (бизнесийн байгууллага, компаниудаар) дамжуулан хийх явдал элбэг болсон” ба энэ үйл явц ихэнхдээ “хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтэд мэдэгдэлгүйгээр, тэдний санаа бодол тусгагдахгүйгээр” хийгдэж байна. Энэ нь “нийтийн (public) боловсрол олгох үйл явцад хувийн секторыг ашиг олох зорилгоор оролцуулан... бодлогын түвшинд хувьчлал гэдэг нэр томъёог сонголт, сайжруулалт, чанар, үр ашиг, үр өгөөж зэрэг нэр томъёогоор оруулан... хувьчлалыг нэвтрүүлэх суурийг тавьж өгдөг” байна. (Education International8 Hidden Privatization in Public Education 2008). Цаашилбал, боловсролын салбарт хийх өөрчлөлт шинэчлэлтийг гадны улсаас шууд хуулбарлах замаар хэрэгжүүлэх нь үндэсний хэл, сэтгэлгээ, соёлын дархлааг сулруулж, улмаар Монголын ард түмний үндэснийхээ эрх ашгийг бие даан тодорхойлж, хамгаалан ахиулах чадамжийг доройтуулах эрсдэлтэй. Боловсролын нэрт судлаач Гита Штейнер-Хамсигийн цохон тэмдэглэсэнчилэн, бид “дотоодынхоо нөөц бололцоонд түшиглэн өөрийн орны соёл, монголчуудын, монгол хүүхдийн онцлог, амьдралын нөхцөл байдал зэрэг бүх асуудалтай нарийн уялдуулах учиртай. Агуулга, хөтөлбөрийг зээлж болохгүй”. Монгол улсын иргэн бүрийн амин эрх ашигтай шууд холбоотой ерөнхий боловсролын тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулах бодлогын шинэчлэлтийн үйл явцад хүн бүр оролцож, дуу хоолойгоо өргөх хэрэгтэй байна.
2012-08-11