Ерөнхий сайдыг томилж магадгүй
2012-08-09

УИХ дахь АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын төлөөлөл өчигдөр  Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсан юм. Тэгвэл өнөөдөр үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан болж Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж магадгүй гэнэ. Түүнчлэн  саяхан МАН-ын дарга Ө.Энхтүвшин, АН-ын дарга Н.Алтанхуяг нар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшилцөх бичгийн хариуг УИХ-ын дарга З.Энхболдод ирүүлжээ. Н.Бүжин
Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ерөнхийдөө улс төрөөс залхаж байна шүү.Хурдан ерөнхий сайдаа томилооч дээ.Өвөл хаяанд ирлээ.Энэ хотын замын байж байгааг хар.
2012-08-09