Нийслэлийн Засаг даргын орлогч нарын нэрс тодорч эхэллээ
2012-08-09

Энэ удаагийн НИТХ-д олонхийн суудал авсан АН хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн Засаг Даргад Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлсэн. Ерөнхий сайдаас  батламжаа гардан авч ажилдаа орсон шинэхэн Засаг дарга өөрийн багаа бүрдүүлж эхэлжээ. Тэрээр нийслэлийн шинэ удирдлагуудыг туршлагатай, эрч хүчтэй залуу хүмүүсээр бүрдүүлэхээр шийдээд байгаа юм байна. Тэрээр хамгийн түрүүн Нийслэлийн Засаг даргын орлогч нарын асуудлыг шийдэх ба хуучин бүтцийнхээ дагуу дөрвөн орлогчтой байх юм. Эхний ээлжинд хоёр орлогчийн нэрс тодроод байгаа юм байна. ХУД-ийн засаг дарга Ганхуяг, мөн НИТХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшин сонгогдсон Д.Энхсайхан нарыг томилохоор яригдаж эхлээд байна. Орлогч дарга нарын асуудлыг шийдэхэд тулгамдаад байгаа цорын ганц асуудал нь өмнөх НЗДаргын орлогчид амралтаа авсан бөгөөд хуучин орлогчдын  амралт дуусч, ажил эхлэх үед дээрх асуудал хуулийн дагуу эцэслэн шийдэгдэх юм байна. Б.Нарнаа
Shuud.mn
Сонин хачин