Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуралдаан боллоо
2012-08-10

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдаж 17 асуудал хэлэлцжээ. Тус хуралдаанаар Э.Болормааг Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн  Ерөнхий шүүгчийн, Х.Оюунжаргалыг  Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн, Ерөнхий шүүгчийн, Л.Алтанг Увс аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Б.Бадрахгэрэлийг Ховд аймаг аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Н.Дамдинсүрэнг  Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Б.Ихтамирыг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, М.Нямбаярыг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, М.Энхмандахыг Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилуулахаар болжээ. Мөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул О.Гэрэл, З.Цэнгэнбаяр нарыг Нийслэлийн  шүүхийн шүүгчийн, М.Цэрэнбалжирыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, С.Сайраныг Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэхээр болсон байна. Түүнчлэн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тул Д.Батсайханыг Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргажээ. Мөн зарим шүүгчид зэрэг дэвийг нэмэгдүүлэн олгох тухай асуудлыг шийдвэрлэсэн байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин