Аюулт үзэгдэл, ослын улмаас 14.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2012-08-10

Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улсад аюулт үзэгдэл, осол 2573 удаа гарчээ. Үүний улмаас 143 хүн амиа алдаж, 7.9 мянган толгой мал, амьтан хорогдсон байна. Мөн хугацаанд объектын түймэр 2235 удаа, ой, хээрийн түймэр 155 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 53 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 27 удаа, аадар бороо, үерийн үзэгдэл 23 удаа, бичил уурхай, нурангины осол 16 удаа, хүчтэй салхи шуурга, аянгын үзэгдэл тус бүр 12 удаа, малын халдварт боом өвчин, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага тус бүр 10 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас энэ оны эхний долдугаар сард 14.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 473-аар нэмэгджээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene yanz byriin ayuliin yed tor bolon busad baigaliin gamshigtai temzeh gazar ni belen baidald baij chaddag um bolov uu daa.Technik tohooromjoos ehleed...oorsdoo l mongo avaad baidag ulsad hiij baigaa todorhoi zuil baina uu? todruulaach
2012-08-13