Хотын дарга зам засварын ажилтай танилцав
2012-08-13

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр нийслэлд өрнөж байгаа зам засвар, бүтээн байгуулалтын ажлууд болон сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явцтай танилцжээ.Тэрээр Чингэлтэй дүүргийн 43 дугаар цэцэрлэг, 61 дүгээр сургуулийн засварын ажилтай танилцаж, шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн байна. Мөн Сүхбаатарын гудамж буюу Байгалийн түүхийн музейн зүүн уулзварын зам засвар, Сэлбийн хос гүүрний засвар шинэчлэлт, Сансарын туннелийн зүүн уулзварт барьж буй нүхэн гарцны ажлын явцыг газар дээр нь шалгаад, ажлыг чанартай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг даалгалаа. Мөн Улаанбаатар хотын замын хөдөлгөөн ачаалллыг бууруулах цогц арга хэмжээг боловсруулж, ойрын үед танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон талаар Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Tegwel ter salaavch uguud baigaa garuudiig alaad uguuch ee.Bi l baisan bol tevchihgui eeee.
2012-08-13
Гангарын Ногоон төгөлийн байрууд зогсоол байхгүйгээс хүмүүсийг маш их бухимдуулж байна. Шөнө унтуулахгшүй байшин барина, агаарын тоосжилт ихтэй, зэвтэй ус 3 сар гоожоод хэлэхээр тоохгүй юм. Дөнгөж ашиглалтанд орсон байр гэхэд сантекник, эвдрэл гэмтэл ихтэй. Хэн гэдэг эрх мэдэлтэн шаардлага хангахгүй байранд зөвшөөрөл өгсөн бэ? Бат үүл гуай таны гаргасан тушаалууд цаасан дээр л үлдэх гээд байна. Шөнө унтуулж амруулахгүй барилга барьж банЗогсоолгүй барилга бариайд одоо хэдхэн зогсоолоо зах зээлийн үнэлгээнээс хэд дахин илүү үнээр зарах гээд байна. Энэ шударга өрсөлдөөнүү? Хууль бусаар Гангарын эзэд баяжиж, тэднийг эрх мэдэлтэн эвээснийхээ төлөө хахууль авч, жирийн иргэд хохирч болохгүй биздээ
2012-08-13
хорлоо:
нохойтой хөшөөг барих нэрээр зарсан мөнгийг шалгаж офицерийн зам там болсоныг засаад өгөөч
2012-08-13
Бат-Үүлд:
Бат-Үүл дарга хотын замуудыг явж үзэх сургаар хотын там болсон замуудын гүнзгий хар нүхнүүдийг хуурай шороогоор дүүргэж ҮҮЛ баатарыг тур хулхидав. Асгасан хуурай шороо нь түмэн машины хөлд тоос болон дэгдэж хотыг бүр ч бохирдуулав. Ингэж дүүргүүдийн дарга нар түүнд САЛААВЧ өгч байгааг мэдээгүй л байхдаа хөөрхий ?????
2012-08-13
БАТ-ҮҮЛД:
Бат-Үүл дарга хотын замуудыг явж үзэх сургаар хотын там болсон замуудын гүнзгий хар нүхнүүдийг хуурай шороогоор дүүргэж ҮҮЛ баатарыг тур хулхидав. Асгасан хуурай шороо нь түмэн машины хөлд тос болон дэгдэж хотыг бүр ч бохирдуулав. Ингэж дүүргүүдийн дарга нар түүнд САЛААВЧ өгч байгааг мэдээгүй л байхдаа хөөрхий ?????
2012-08-13