Америкийн Техас мужийн Хьюстон хотод амьдардаг хоёр настай бяцхан охин Лия эхийнхээ амийг аварч чаджээ. Ээж нь гэнэт ухаан алдан унасны дараа Лия сандарч, уйлалгүй эмээ рүүгээ утасдсанаар түргэн тусламж богино хугацаанд дуудаж, эмэгтэйн амийг аварсан байна.
“Лия над руу залгасан юм. Тэгээд “Ээж уначихлаа” гэж хэлсэн. Ээждээ утсаа өгөхийг сануултал юу ч дуулдахгүй хэсэг байснаа “Ээж сэрэхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаравчлан түргэн дуудсан юм” хэмээн Лия охины эмээ Бонни Гонсалес ярьжээ.
Лиягийн ээж Ларис Тэйлор хүнд өвчтэй тул дахиад жаахан хугацаа алдсан бол амь алдах аюултай байж. Охиныхоо ачаар амьд үлдсэн эх Лияг хэдийдээ утсаар яриад сурчихсныг нь огт ойлгоогүй ч охиноо супер баатар гэж өхөөрдөх болжээ. Лия охинд хэн ч утсаар ярихыг тусгайлан зааж өгөөгүй, охин ээжийнхээ ярьж буйг хараад суудаг байсан гэнэ.
Р.Гэгээ