Цэргийн тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх асуудал дэмжигдлээ
2011-10-26

Нийгмийн бодлого,  Боловсрол соёл,  шинжлэх  ухааны Байнгын  хорооны өнөөдрийн хуулиар  цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  хийлээ.  Энэ  асуудлыг  хэлэлцэхийн  өмнө цэргийн  албан  хаагчаас  гадна   1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон  87 мянган  хүний тэтгэврийн зөрүүг  арилгах  асуудлаар Байнгын  хороо  санаачлагатай ажиллахгүй байна гэсэн  шүүмжлэлийг зарим гишүүд гаргаж байв.  Харин  хэлэлцэж байгаатай асуудалтай холбогдуулан  Д.Одбаяр  “Засгийн  газрын  өргөн  барьсан  хуулийн  төслийг Ерөнхийд  нь  дэмжсэн.

Гэхдээ хууль  батлагдсаны дараа Байнгын  хороонос ажлын  хэсэг  гарган  цэргийн  албан  хаагчдын  дунд  судалгаа хийх хэрэгтэй” гэсэн  саналыг  хэлсэн  юм.  Мөн  дээрх  87 мянган тэтгэвэр  авагчийн  асуудлыг  оруулахдаа хөрөнгө мөнгөний эх  үүсвэрээ цаг  хугацаанд  нь багтаан  төсвийн  тодотголд оруулахгүй бол  хоцрох  шинжтэй боллоо  гэдгийг  анхааруулж байв.  Дээрх асуудлыг  анхны хэлэлцүүлгээр  батлах  саналыг  байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ.

Мөн Д.Ганхуяг  нарын гишүүдийн  өргөн  мэдүүлсэн  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг  хийсэн. Гэвч  энэ асуудлаар  ажлын  хэсэг  гаргаж  ажиллах  шаардлагатай гэсэн  шалтгаанаар  хойшлуулсан  юм.  Ажлын  хэсгийг  УИХ-ы  гишүүн Д.Дондог  ахлан  Байнгын  хороо  болон Батлан хамгаалах яам болон бусад  хүчний байгууллагаас  гишүүдээ бүрдүүлэхээр  болов.

Shuud.mn
Сонин хачин
kukulkan:
mongol tsereg hedhen ted naraa hairlaj hangamjiig n saijruulj biy biye deglehgui sahilga batiig n saijruulah ysotoi yumshd. odoo enhiintsag hoorndoo baildaj baihaar mongol erchuud gadnaihantai orsoldooch .
2013-03-24