Сирийн босогчид онгоц унагасан уу?
2012-08-14

Сирид Засгийн газар болон босогчдын хоорондох тэмцэл ширүүссээр байна. “Сирийн чөлөөт арми” босогчдын бүлэглэл Иракийн хилийн ойролцоо цэргийн нисэх онгоц буудаж унагасан хэмээн сүүлд цацагдсан нэгэн бичлэгт дурьдсан байна. Тэд онгоцны нисгэгч хэмээх дунд насны эрийг барьцаалсан байлаа. Гэхдээ үндэсний телевизийн мэдээлснээр онгоц техникийн саатлаас болж осолдсон, нисгэгчийг хайж байгаа гэсэн юм. Нисэх онгоц сөнөөх зэвсэг босогчдын гарт очиж байна сүүлийн үеийн мэдээлэл байсан. Хэрвээ үнэхээр босогчид онгоц унагасан нь үнэн бол тэмцэл улам ширүүсэх нь тодорхой болох юм. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин