Парламентын гишүүн “санамсаргүйгээр” туслахаа хөнөөжээ
2012-08-14

Тайландын Парламентын гишүүн Бүнсон Ковависарат ням гаригийн орой ресторанд хоол хүлээж байх хоорондоо туслахаа буудан хороосон хэрэг Пхрэ мужид гарчээ. Тэрээр 9мм-ийн Узи автомат бууг санамсаргүй галлаж, туслах нь гэдсэндээ оногдсон хэмээн цагдаа нарт мэдүүлсэн байна. Парламентын гишүүн яагаад зоогийн газарт зэвсэгтэй явж байсан нь тодорхойгүй байна. Цагдаа нарын хэлснээр ноён Бүнсон хэргийн дараа цочролд орсон байсан бөгөөд зоогийн газрын эзэн туслах эмэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна. Ноён Бүнсон буу цэнэгтэй байсныг мэдсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж. “Эхний байцаалтаас харахад туслахын гэр бүл гомдол мэдүүлэхгүй бололтой. Учир нь тэд хоорондоо хамаатнууд бөгөөд хэрэг явдал санамсаргүй явдал байсан, ноён Бүнсон ийм зүйл хийхийг хүсээгүй” хэмээн цагдаа ярьсан байна. Ноён Бүнсон буруутай нь тогтоогдвол дээд тал нь 10 жилийн ял авах бөгөөд 20,000 ватт буюу 636 ам.доллараар торгуулах аж. Ц.Мишээл  
Shuud.mn
Сонин хачин