Aгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдах гэж байна
2012-08-14

Aгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны XIII хурал өнөөдөр 14.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын  даргын уулзалтын танхимд болох гэж байна. Тус хурлаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хагас жилийн тайланг хэлэлцэх юм байна. Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс”-ийн айл өрхүүдэд боловсруулсан түлш худалдан борлуулах үнэ, татаасыг тогтоох тухай, “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс дэх түүхий нүүрсийг хязгаарлах үндсэн бүсэд орших айл өрхийг боловсруулсан түлшээр хангах нөөц бүрдүүлэхтэй холбогдуулан урьдчилгаа санхүүжилт олгох тухай журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай ярилцана. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин