
Уржигдар Зүүнхараагийн хорих ангиас 25, 17 жилийн ял эдэлж буй хоёр ялтан оргосон байна.
Ялтнууд хоёул 21 настай ба яг одоогийн байдлаар Богд ууланд цагдаагийн албан хаагчид самналт хийж байгаа аж.
Самналтад ШШГЕГ-ын 10 гаруй ажилтнууд, нутгийн болон СБД-ийн цагдаагийн албан хаагчид, Онцгой байдлын газрын ажилтнууд, ЦЕГ-ын тусгайгийн албан хаагчид зэрэг нийт 100 гаруй ажилтнууд оролцож байна хэмээн эх сурвалжаас мэдээллээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ