Оюутны дотуур байрны төлбөр нэмэгджээ
2012-08-21

 Жил бүр нийслэлд шинээр 40-50 мянган оюутан хөдөө орон нутгаас ирдэг гэсэн судалгаа байдаг. Энэ жил төрийн болон төрийн бус их, дээд сургуулиуд оюутныхаа дотуур байрны бүртгэлийн ажил эхэлсэн бол энэ сарын 24-31-ний хооронд Улсын сургуулиудын  бүртгэл  эхлэх гэнэ.

 Оюутнуудад анхааруулахад дотуур байранд суух хүсэлтэй оюутнууд сургуулийнхаа санхүүгийн албанд дараах материалыг бүрдүүлж өгөх юм. Үүнд:  Хоёр хувь цээж зураг, иргэний үнэмлэх, оюутны байранд орох зөвшөөрөл, төлбөрийн хуулбар зэргийг бүрдүүлэх  өгөх гэнэ. Өнгөрсөн жил дотуур байрны төлбөр  дунджаар 300-350 мянган төгрөг байсан бол энэ жил даруй 50 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Э.Сувд
Shuud.mn
Сонин хачин