Цул алтан медалиар шагнуулжээ
2012-08-21

Жүдо бөхийн олон улсын тэмцээн саяхан ОХУ-ын Красноярск хотноо болж, Оросын бүс мужийн багууд болон Монгол, Узбекистаны жүдочид оролцжээ. Манай бөхчүүдээс 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин (Хилчин), 66 кг-д ОУХМ Б.Хишигбаяр (Женко) нар алт, 90 кг-д ОУХМ Б.Жанчивдорж (Хүч) мөнгө, 81 кг-д залуу бөх Х.Цогтгэрэл (Алдар-МУБИС) хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д “Женко” клубийн Н.Саранзаяа мөнгөн медалийн эзэн болжээ. Тус тэмцээний аваргуудыг шижир алт, дэд аваргуудыг цул мөнгөөр урласан медалиар урамшуулдаг гэнэ. Баг тамирчдыг дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг, У.Эрдэнэбаатар, П.Хаштогтох нар удирдан оролцсон юм. М.Бүүвэй
Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
Хаанаас хэн хэнд яах гэж өгсийм бүү мэд Ямар ч авцалдаагүй мэдээлэл бичихийн
2012-08-21
ZOCHIN:
Цул алтан медалийн талаар ямар ч юм дурсаагүй бна Сэтгүүлч жаахан орон гаран юмуу даа
2012-08-21