
“Mongolian beauty-2012” загварын тэмцээний төгсгөлийн шатны шалгаруулалт энэ сарын 29-нд “Богд хааны ордон” музейд болно. Өмнө нь загварын тэмцээн музейд зохиогдож байгаагүй юм. Тэмцээний эхний шатанд 150 гаруй залуус өрсөлдсөнөөс эцсийн шатанд 27 оролцогч үлдсэн байна.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч, тайзны алхааны багшаар 2010 оны топ модель Э.Сэлэнгэ ажиллаж байгаа билээ.Тэрбээр олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцож байсан туршлагатай тул энэ жилийн шалгаруулалтыг олон улсын жишгээр зохион байгуулахыг зорьжээ. Тус тэмцээнийг “Шилмэл загвар” компаниас зохион байгуулж байгаа юм.
Э.Сувд