ЕБС–иуд гурван ээлжээр хичээллэнэ
2012-08-23

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуулийн 131 бүлэг гурван ээлжээр хичээллэхээр болжээ. Үүний шалтгаан нь нийслэлд 23 сургууль, орон нутагт хоёр сургууль нэмэлт өргөтгөл барих газаргүйгээс сурагчдын ачаалал ийн нэмэгджээ. Орон нутагт Дорноговь аймгийн Замын-Үүдийн сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын сургууль гурван ээлжээр хичээллэнэ.Нийслэлд Монгол гуравдугаар сургууль, есдүгээр сургууль, 73, 14, 33, 53, 85, 62, 65, 107, 109 “Амгалан цогцолбор”, “Голомт цогцолбор” зэрэг сургуулиуд гурван ээлжээр хичээллэх юм байна. Харин удахгүй өргөтгөл нь ашиглалтанд орох 92 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжтой болжээ.

Э.Сувд

Shuud.mn
Сонин хачин
ZAR:
ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA 88003405
2012-08-23