Ta зөөврийн компьютер худалдан авахдаа юуг анхаарах шаардлагатай вэ?
2012-08-24 08:53

9 сарын 1 буюу хичээлийн шинэ жил ойртож оюутан залуус маань хичээлийн шинэ жилдээ бэлдсэн завгүй өдрүүд үргэлжилж байна. Оюутан, сурагчдын хичээлийн зайлшгүй шаардлагатай хэрэгсэлийн нэг нь зөөврийн компьютер хэдийнээ болж, өөрсдийн хэрэгцээнд тохирсон компьютерийг хайцгааж байна. Энэ үед хэрэглэгчиддээ дараах анхан шатны зөвлөмжийг хүргэхээр шийдлээ. Зөөврийн компьютер өөрийн ашиглалтын зориулалт, хэмжээ, үнэ, брэнд зэргээс шалтгаалан төрөл бүр байх бөгөөд хэрэглэгч олон сонголт дундаас өөрт тохирсон сонголтыг хийхэд амаргүй тохиолдол байдаг.
  1. Хэрэгцээгээ тодорхойлох – Энэ бол хамгийн эхний алхам. Та компьютерээ ямар зориулалтын дагуу ашиглах, ямар программ хангамж суулгах, таны мэргэжил ямар байх зэргээс шалтгаалан сонгох шаардлагатай. Санхүүгийн чиглэлээр сурдаг хүмүүст тоон нэмэлт товчлууртай, өндөр шуурхай санах ойтой, том дэлгэцтэй компьютер ашиглах илүү хялбар бол та сүүлийн үеийн тоглоом тоглох, зураг дурслэлийн ажил хийх бол график карттай компьютер сонгох нь илүү тохиромжтой.
  2. Баталгаат нийлүүлэгчийг сонгох – Маш олон компани болон хувь хүмүүс зөөврийн компьютерийг нийлүүлж худалдаалж байгаа тул тэдний дундаас найдвартай, хариуцлагатайг сонгох нь хялбар биш байдаг. Та компьютеэрээ сонгон авах үедээ албан ёсны борлуулагчийн гэрчилгээ, засвар үйлчилгээний төв болон бараан дээрх шошгын харж худалдаж авах нь зүйтэй. Энэ нь тухайн барааг хаанаас, хэзээ ирсэнийг танд гэрчлээд өгнө. Харин шошгогүй бүтээгдэхүүн худалдан авагчид итгэл төрүүлдэггүй.
  3. Даатгал – Энэ бол маш чухал зүйл. Нийлүүлэгч тал танд үйлдвэрийн баталгаат хугацааг өгөх боловч хэрэв та өөрөө түүнд механик гэмтэл учруулвал яах вэ? Газар хатуу, тэнгэр хол үед танд даатгал ойрхон байх болно. Дэлгэцээ гэмтээх, хагалах, ус асгах, унагах гэх мэт бүр төрлийн эрсдэлийг даатгасан компьютерийг худалдан авбал танд аль аль талаасаа баталгаатай байх биш гэж үү?
  4. Урамшуулал – Аливаа нэгэн бүтээгдэхүүнийг худалдан авсанаар таны худалдан авалтыг урамшуулж, дахин өөрийн дэлгүүрүүрээр үйлчлүүлэх сэтгэгдэлийг үлдээхийн тулд урамшуулалт худалдаа явагддаг. Харин чанаргүй, ашиглахгүй барааг урамшуулал гэж авахыг та хүснэ гэж үү? Зөөврийн компьютерт цүнх, хулгана, вирусны эсрэг программ гэх мэтчилэн хэрэгцээт зүйлсээ бэлгэнд авчихвал та тэднийг худалдан авах гэж дахин мөнгө зарлагадах шаардлагагүй болно. Тэр нь тэгээд америк брэндийн бүтээгдэхүүн байвал бүр янзтай.
Та дээрх бүх шаардлагуудыг хангасан зөөврийн компьютерүүдийг худалдан авахыг хүсвэл PC mall-ын 33 салбарын зориорой. Dell, Samsung, HP, Haier, Sony, Toshiba, Apple, Lenovo зэрэг брэндүүдийн бүх төрлийн компьютерүүд хамгийн хямд үнээр, хамгийн өргөн сонголт, баталгаа, даатгал, урамшуулалтайгаар PC mall-д байна. Утас: 7011-3535, 7012-3535, 7013-3535, 7014-3535, 7575-3536
Shuud.mn
Сонин хачин