Ургацаа богино хугацаанд хураана
2012-08-26

Энэ оны ургацын урьдчилсан дүнг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангаж, ургац хураалтыг технологийн дагуу богино хугацаанд хийж дуусгахыг салбарын сайдад даалгасан байна. Ургац тээвэрлэх зам, гүүрийн засварыг шуурхайлж, эрчим хүч, шатах, тослох материалаар тасралтгүй хангаж байхыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт үүрэг болгов. Манай улс энэ онд 306 мянган га-д үр тариа, 16 мянган га-д төмс, 7 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тосны ургамал, 11 мянган га-д тэжээлийн ургамал, 712 га-д жимс, жимсгэнэ тариалсан. Ургацын урьдчилсан дүнгээс үзвэл энэ намар 481 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тонн тосны ургамал, 30.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөвтэй байна. Сүүлийн үед хур бороо элбэг байгаа хэдий ч цаашид цаг агаар тааламжтай болбол ирэх сарын 10 гэхэд тариа хураалт жигдрэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Tarialangiin sangiin luibarchidiin uil ajillagaag zogsooh cag bolson uu
2012-08-26
ZAR:
ORJ IRSEN 2005 ONII BMW X3 ZARNA 88003405
2012-08-26