“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдав
2012-08-27 13:10

УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал Төрийн ордны “В” танхимд боллоо.  Хурлаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл, 2012 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлын талаар авч хэлэлцэв. Мөн  “Шударга ёс” эвслийн нэрийн жагсаалтаар УИХ-д орж ирэх гишүүний бүрэн эрх, Оюутолгойн гэрээний асуудал болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн байна. Р.Мөнгөн
Shuud.mn
Сонин хачин