Төрийн ордонд зугаалаарай
Эзэн Чингис хааны хөшөө цогцолборын өмнүүр татдаг улаан туузыг Засгийн газрын тэргүүн сайд нарынхаа хамт 2012 оны 08 дугаар сарын 26-ны энэ өдөр хайчиллаа. Ингэснээр иргэд Чингис хааны хөшөө, наадмаар л барааг нь хардаг байсан Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж дэргэд нь зургаа татуулах боломжтой болж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тууз хайчлахын өмнө “Өнөөдөр бид түүхэн үйл явдлын гэрч болж байна” гэдгийг тодотгоод Засгийн газрын анхны хуралдаан өчигдөр болж 10 гаруй асуудал хээлцсэн. Хамгийн эхнийх нь Төрийн ордныг нээлттэй болгох энэ шийдвэр байлаа. Энэ шийдвэрийн дагуу Төрийн ордон түмэн олондоо хаалгаа нээж байна гэдгийг тэмдэглэлээ.











СЭТГЭГДЭЛ БИЧИХ