Нийгмийн даатгалын даргыг Засаг дарга томилохгүй
2012-08-28

Нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн байгууллагын даргыг Засаг дарга нар томилдог байснаас эдгээр нийтийн албан тушаалтнуудыг улс төрийн сонирхлоор тавьдаг жишиг 2005 оноос хавтгайрчээ. НХХЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2006-2008 онд нийгмийн халамжийн салбарын нийт ажилтныг мэргэшүүлэн сургасан боловч одоо дөнгөж 40 хувь нь ажиллаж байна. Энэ нь одоогийн тогтолцоо орон нутагт хэт улстөржсөн, мэргэшсэн ажилтнуудыг тогтвортой ажиллах боломжийг хязгаарлаж байгааг харуулав. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаатай иргэд зэрэг хүн амын тодорхой бүлэгт өгдөг тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг сонгуульд санал өгөх байдлаар ялгаварлан хүргэдэг хандлага ч гарах болсон. Иймээс аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгал болон халамжийн газар, хэлтсийн даргыг улс төрийн албан тушаалтан болох тухайн шатны Засаг дарга томилдог байсныг өөрчлөх цаг болжээ. Түүний оронд Засаг даргатай зөвшилцөн дээрх нийтийн албан хаагчдыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга томилж байх нь зохистой гэж үзэж байна. Эрхэм гишүүн Ж.Батзандан, С.Одонтуяа нар ийм зохицуулалт хийхээр Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барив. С.Аня
Shuud.mn
Сонин хачин
Gan_khovdoos:
Ер бүх зүйлийг дээрээс шийдэх гэдэг зангаа хэзээ болох вэ. Дээрээс шийднэ гэдэг харин ч бүр эсрэгээрээ сайд болсон нөхөр л шийдэх учир, сайд солигдонгуут л өөрчлөгддөг болох нь байна. Нөгөө орон нутагт эрх мэдэл өгөх энэ тэр яасан вэ. нөгөө талаас өөрчлөлт хийх гээд байгаа бол бүр орон нутгийн засаг даргад багаа бүрдүүлэх боломж олгох хэрэгтэй, тэгээд түүнийг иргэдээс сонгодог бол хариуцлага тооцоход хялбар болох юм.
2012-08-29
Bayaraa:
Mash zuv uurchlult sanaachilsan bna. Bi Niigmiin daatgaliin baiguullagad huuchin shine 2 togtoltsoog damjin 24 deh jildee ajillaj bna. anhnii huuli /1997 ond/-r iim zaalt baisan ni Niigmiin daatgaliin baiguullaga uls turuus angid, mergeshsen bolovson huchintei, 3 talt hyanalttai bie daasan uilchilgee uzuuleh eronhii chig handlagadaa niitsen baisan. Getel 2005 ond odoogiin uurchlult oruulsan ni uneheer uls turiin nuloolold avtagdaj mergejliin udirdlagagui bolj8 mergejliin shuurhai uilchilgee aldagdaj ehelsen. ND-iin uilchlgee bol heden 10 jiliin daraa irgeded medregddeg bolohoor yah argagui mergejliin uilchilgee8 mergeshsen mergejliin hun ajllah yostoi baiguullaga. Bayar hurgej amjilt husiye.
2012-08-28
1000 huwi sanal neg:
Sanal neg bn mash zuw ingej uurchiluhgui bol mergejiliin bguulagiig Zasag darga nar uursdiin mergiliin bus salbaraa medehgui humuuseer duurgesnees bolj turiin uilchilgee gatsaj bn
2012-08-28
Хувийн их дээд болон дунд, ахлах сургуулийн англи хэлний тэнхмийн багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх туслах үйлчилгээг үзүүлнэ. 99922603
2012-08-28