Японы үндэсний бөхийх их аварга Д.Дагвадоржид УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан Цагдан хорих 461-р төвд саатуулж 48 цаг хорьсон байна. Гэхдээ өчигдөр түүнийг Монгол Улсын аварга Д.Сумьяабазар батлан даалтад авч гаргажээ.
Эх сурвалжийн мэдээллээр түүнийг “МҮОНРТ”-ийн захирал М.Наранбаатарын биед халдаж гэмтэл учруулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Тэрбээр мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ “Дургүй хүрээд ганц цохисон” гэсэн мэдүүлгийг өгчээ.
Н.Бүжин