
“Талх чихэр” ХК “Атар” талхныхаа үнийг ирэх сарын 1-нээс нэмэхээр болжээ. Тодруулбал “Атар” талхны үнийг 210 төгрөгөөр нэмж, 840 төгрөгөөр худалдахаар болж байгаа юм байна. Талхны үнийг нэмэх болсон шалтгаанаа тус газрынхан "Мэргэжлийн хяналтын байгууллага болон иргэдийн зүгээс уг талхыг уутанд савлахгүй худалдаалдаг нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэж үздэг.
Тиймээс бид талхыг савлаж худалдахаар болсон учраас" хэмээн тайлбарлаж байна.
Мөн уутыг 94 төгрөгөөр худалдаж авч байгаа. Талхыг савлаж худалдаалахын тулд хөргөж савлахад зориулагдсан тоног төхөөрөмж мөн хэрэг болно. Үлдсэн 116 төгрөг нь энэ төхөөрөмжийн үнэ, хүргэлт, ажилчдын хөлсөнд зарцуулагдаж байгаа гэсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ