
УИХ-ын чуулганы өчигдрийн ээлжит бус хуралдаанаас МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан билээ. Тус бүлгийн завсарлага авах болсон шалтгаан нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн зарим заалтууд дээр бүлгийн төвшинд нягтлан ярилцах шаардлага гарсанд ажээ.
Эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг энэ шалтгаанаар завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд өнөөдөр 11 цагаас хуралдаж эхэлсэн байна. Хурлын үеэр Орон нутгийн сонгуулийн хуулийн зарим заалтын талаар ярилцахаас гадна яамдуудын 14 дэд сайдын томилгооны тухай хэлэлцэх гэнэ.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ