ТЭНЭГ хуулиуд
2011-10-27

АНУ-ын Алабама муж улсад нүдээ боогоод машин жолоодож болохгүй, Канзаст харанхуйд явганаар зам гарах бол заавал гэрэл ойлгогч зүүх ёстой, Калифорнийн Лафайет хотод бусдаас метрийн дотор шүлсээ хаявал, Аризона мужид аяга ус харамлавал, Арканзаст мужийн нэрийг буруу дуудвал, Колорадо мужид согтуугаар морь унавал, харин Коннектикутэд сахлын хутга ашиглаад хаявал гэмт хэрэгт тооцогдоно. Тэд ийм хуультай. Энэ хуулийг зөрчсөн хэн байлаа ч хуулийн дагуу зохих шийтгэлээ хүлээхээс нааш өршөөгдөхгүй. Тэгвэл Францад гахайг Наполеоноор нэрлэхийг хатуу хориглодог ба төмөр зам дээр үнсэлцэхийг зөвшөөрдөггүй. Англид хатан хааны маркийг дугтуйн дээр уруу харуулж наавал төрийн гэмт хэрэгт тооцдог тогтолцоо хэвийн үзэгдэл болсон байна. Харин Австралид машиндаа түлхүүрийг нь үлдээж болохгүй, Викториа мужид чийдэнг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй цахилгаанчин солих эрхтэй. Мөн зурхайн зурлага зохиох, унших, мэргэлэх хориотой гээд санамсаргүй гаргасан “жижигхэн” алдааг ч гэмт хэрэгт тооцдог. Дани улсад жолооч машинаа асаахын өмнө хэд хэдэн зүйлсийг хуулийн дагуу шалгаж үзэх үүрэгтэй. Хэрэв жолооч дараах хуулийн заалтуудыг биелүүлэхгүй бол бас л шийтгэл хүлээнэ. Нэгд, гэрэл, тормос, жолоо, дохиогоо шалгана. Хоёрт, Машин дор хүүхэд байгаа эсэхийг заавал шалгах үүрэгтэй. Канадын Квебект Францаар хараал хэлэх, машинаа гудамжинд угаах хориотой бол Нова Скотиа мужид борооны үеэр зүлэг усалж болохгүй. Боливид эмэгтэй хүн баар, ресторанд ороод ганц  хундаганаас илүү вино уухын хорьсон хууль үйлчилж эхэлснээсээ хойш зуун жилийн нүүрийг үзсэн ч энэ хэвээрээ байгаа аж. Сингапурт метронд бохь зажлах, гэртээ нүцгэн явах, жорлонгийн ус таталгүй үлдээх хатуу шийтгэлтэй. Тайландын иргэн улсынхаа мөнгөн тэмдэгтээ гишгэвэл гэмт хэрэгт тооцогдоно. Учир нь түүн дээр эзэн хааны зураг байдагтай холбоотой. Бидний мэдэхээр Хятадад нэгээс дээш хүүхэд төрүүлэхийг хориглож дааж давшгүй торгууль төлүүлдэг төдийгүй их сургуульд зөвхөн оюун ухааны хөгжилтэй хүмүүс элсэх эрхтэй. Дээр дурьдсан хуулийн заалтууд харин ч амьдралд нийцнэ. Гэтэл үүнээс ч долоон дор хуулийн заалт бий. Тухайлбал, тэмээн дээрээс загас барихыг хориглодог, загасанд архи өгч согтоож болохгүй гэх мэт этгээд заалтууд бий. Эдгээр заалтууд нь хөндлөнгийн хүн сонсоход этгээд, гаж юм шиг сонсогдож байгаа хэдий ч үйлчилж байгаа тухайн орон нутагтаа амьдралд нийцсэн заалтууд байдаг аж.
Shuud.mn
Сонин хачин
tttyhh:
teneg huul ter tailand n erguu tailand
2014-03-03
harin tiim ee, bur ineed hurchihlee
2011-12-27
xa xa xa temeen deerees zagas barih, zagasand arhi ugch sogtooh xa xa xa
2011-10-28