Иран, БНАСАУ шинжлэх ухааны салбарт хамтрана
2012-09-02

Бямба гаригт болсон “Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд уулзалтын үеэр Иран болон БНАСАУ шинжлэх ухаан, технологийн салбарт хамтарч ажиллахаар болжээ. Мөн Ираны дээд удирдагч хоёр орон адилхан дайсантай гэдгийг мэдэгдсэн юм. Хоёр орон судалгаа, оюутан солилцоо болон хамтарсан туршилт, мэдээллийн технологи, инженер, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, хүрээлэн буй орчин, ХАА-н тогтвортой хөгжил болон хүнсний технологийн салбаруудад хамтарч ажиллахаар болжээ. Ираны Шинжлэх ухаан, Судалгаа, Технологийн сайд Фархад Данешжо, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Пак И Чун нар гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн тус өдөр Ираны анхны Дэд ерөнхийлөгч Мохаммад Реза Рахими хоёр орны хооронд эдийн засгийн холбоогоо өргөжүүлэх уриалга гаргасан юм. Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин