С.Алтанцэцэг: Миний амьдралаас тэс өөр ч гэлээ, би Ялгуундаа хайртай
2012-09-04

“Монгени” цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч С.Алтанцэцэгтэй ярилцлаа. Уран бүтээлээрээ олонд танигдсан авьяаслаг охин маань “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэг хөтлөхийн сацуу “LN” хамтлагийг ахалж, бас “Адтай жаалууд-3” кинонд тоглосон юм. -Олон төрлийн уралдаан тэмцээнд оролцсон юм билээ. Шагналуудаа яаж хадгалдаг вэ? -Би гурван настайгаасаа эхлээд урлагт хөл тавьсан. Түүнээс хойш тасралтгүй зүтгэж, амжилтад бага багаар тэмүүлж явна. Миний бүх шагналыг ээж минь надаас дутуугүй хайрлаж, эмх замбараатай нь аргагүй өрөөд тавьчихсан байдаг. Манай гэрт орсон хүн бүр тэр шагналуудыг харж болохоор шүү. Би ч гэсэн, амжилт дагуулсан энэ шагналуудаа хайрлаж, бахархаж явдаг юм. Яагаад гэвэл, насан туршдаа өөрөөрөө бахархах зүйлийн маань нэг шүү дээ. -Мэдээж, энэ бүхэн авьяас, хөдөлмөрийн тань бахархал болох биз. Өөр ямар шагнал урамшуулал гардаж байсан бол? -Багаасаа дуулж, бүжиглэх дуртай охин байсан даа. Ээж минь жүжиглэх авьяастай хүн болохоор намайг энэ талын авьяастай гэж үзээд жүжгийн дугуйланд оруулсан. Хэдийгээр ээж минь жүжигчин болж амжаагүй ч гэлээ, би энэ хүсэл мөрөөдлийг нь биелүүлнэ гэж боддог. -Энэ талын дугуйланд суралцдаг юмуу? -“Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн хөтлөгчийн дугуйланд суралцдаг. Ямар ч үед “Лоолойгийн найзууд”-аасаа салахгүй шүү, би. Энэ дугуйланд дуулах, бүжиглэх, жүжиглэх, нэвтрүүлэг хөтлөх гээд бүх л төрлийн сургалт явагддаг учраас өөр курс, дамжаа сонирхдоггүй. Хөтлөгчийн дугуйландаа тууштай сурч төгсөөд хүсч сонирхсон мэргэжлээ эзэмшинэ. -“Адтай жаалууд” киноны Ялгууны дүрээр үе тэнгийнхэн чинь илүү мэдэх байх. Энэ кинонд тоглоход хүндрэлтэй зүйл нь юу байв? -Хүмүүс намайг Ялгууны дүрээр их сайн таньдаг юм билээ. Манай найруулагч тухайн хүүхдийн зан араншинд тохирсон дүрийг сонгож өгдөг. Намайг сэргэлэн, нэлээд галзуу охин шиг харагдсан болохоор энэ дүрийг өгсөн болов уу гэж бодож байна. Гэхдээ дүр маань надад маш их таалагддаг. Үзэгчдэд ч нэлээд сайн хүрч чадсан байх. Ийм гоё дүр өгсөн найруулагчдаа баярлаж явдаг шүү. “Адтай жаалууд-1” кинонд Ялгуун маань баян айлын эрхэмсэг, хээнцэр дэгжин, ямагт лидер байхын төлөө өрсөлддөг мундаг охин болж гардаг. Харин “Адтай жаалууд-2” кинонд тэр төрүүлсэн аав ээж ч байхгүй, өнчин гэдгээ мэдээд сэтгэл нь цочирдохдоо дур мэдэн хөдөө явж буй үйл явдал гарна. Энэ бүхэн миний амьдралаас тэс өөр шүү дээ. Ийм нэгэн сонирхолтой дүрийг гаргахад нэг их бэрхшээл учирсангүй. -Ялгууны дүр заримдаа хэтэрхий ч гэмээр санагддаг. Үнэхээр өсвөр насны охидын дунд ийм хүн байдаг хэрэг үү? -Иймэрхүү охид байдаг болохоор уг кинонд өгүүлсэн байж таарна. Миний хувьд, найруулагчийнхаа өгсөн үүрэг даалгаврыг л биелүүлэх гэж чармайж байлаа. “Адтай жаалууд-1” кинонд тоглох гэж нэлээд сандарч байсан. Урьд нь ийм олон ангит кинонд тоглож үзсэн биш. Нэлээд хэдэн уран сайхны кинонд тоглосон болохоор “Адтай жаалууд-1” киноны зураг авалтын үеэр найруулагч маань “Ур чадвар чинь бага багаар сайжирч байна” гэж үнэлж байсан шүү. Ялгуун охин “Адтай жаалууд-2” киноны үйл явдлын үеэр баян айлын охид заавал ийм ихэмсэг, бас бардам байх ёсгүй гэдгийг харуулсан. Мөн сүүлийн үед орчин цагийн хүүхэд залуус монгол ёс заншлаасаа хэтэрхий холдоод байгаа юм шиг санагддаг. Үүнийг ухаарч ойлгосон Ялгуун охин аав ээжийнхээ төрсөн нутгийг зорьж, бүх зүйлийг бага багаар сурч мэднэ. -Дүрийн тань уриа бол “Ялагдашгүй Ялгуун”. Тэгвэл жүжигчин охины хувьд, хэр зэрэг шартай бол? -Ер нь, нэлээд хор шартай шүү. Найзуудынхаа дунд ямар нэгэн зүйлийг хийж чадахгүй, ганцаархнаа хоцорчихвол дотор давчдаад эвгүй санагддаг. Зорьсон зүйлдээ заавал хүрч байж санаа минь амарна. Тийм болохоор зөв шартай байх зүгээр гэж боддог юм. Бусдад буруу зүйл санасан хор шар хэрэггүй шүү дээ. Аль болох сайн сайхан зүйл бодож, буян хийж явах хэрэгтэй гэж хэлмээр байна. -Амжилт гаргана гэсэн зүйл тань бүтэлгүйтсэн үед хэрхэх вэ. Эсвэл ахиад оролдоод үзэх үү? -Хэдийгээр сэтгэл дундуур байх боловч “Алтан медаль авч чадсангүй” гээд би шантрахгүй. Юм нэгээр дуусах биш. Нэг удаа ялагдлаа гэхэд дараагийн удаа ялалт байгуулж л таараа. Тиймэрхүү зүйл дээр шантраад яахав дээ. Яахав, зарим үед хэцүү санагдах зүйл гарна. Энэ бүхэнд өөрийгөө дайчилж, хичээл зүтгэлээ улам сайжруулахыг хүсдэг. Би ирээдүйд гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа эгч шигээ болъё гэж боддог. Их цоглог, дайчин эмэгтэй шүү дээ. -Охид бүр л мисс болохыг хүсдэг. Гурван настай байхдаа “Бяцхан мисс” тэмцээнд оролцож байсан охинд энэ талаар бодсон зүйл бий юу? -Өөрийгөө тал бүрээр хөгжүүлэх ёстой гэж боддог. Хичээл сурлага, урлаг, спорт гээд бүх л талаараа төгс байвал ямар гоё вэ. Тэр тусмаа, урлагийн хүн өөрийгөө байнга хөгжүүлж явах ёстой. Монголын алдартай дуучид, жүжигчид төгс сайхан харагддаг болохоор тэдэн шиг болохыг хүсдэг юм. Бас мисс болох хүсэл надад ч бий. “Бяцхан мисс” тэмцээнд оролцож байхдаа би нэлээд махлаг, намхан охин байсан учраас тайзан дээрээс бараг харагдахгүй шахуу. Хөгжилтэй зүйл ч их тохиолдсон шүү. -Хичээл, дугуйлан, кино, хамтлаг, тэмцээн уралдаан гээд л өөртөө цаг зав гаргах боломж муутай юм шиг ээ? -Тийм ээ, манай “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийн уран бүтээлч хүүхдүүд цаг наргүй ажилладаг. Энэ ч утгаараа, өөрсдийгөө илүү сайн хөгжүүлж чаддаг юм. Ядарсан ч гэлээ, хөдөө орон нутгаар аялах хугацаандаа эрүүл агаарт гарч сайхан амарна. Хамгийн сүүлд бид өнгөрсөн гуравдугаар сард Өмнөговь аймаг руу аялан тоглолтоор явсан. -“LN” хамтлагийн ахлагч маань нэрээ ямар учраас сонгосон бэ? -Манай нэвтрүүлгийн дэргэд хөвгүүдийн “L-Boys”, охидын “LN” хамтлаг бий. Хамтлагийн нэр бол “Лоолойгийн найзууд” гэсэн утгатай. Хамтлаг маань анх долоон гишүүнтэй гарч ирсэн. Явцын дунд шилэгдсээр байгаад хамгийн мундаг, шилдэг гэсэн гурван охин л үлдлээ. Гишүүдээ киноных нь нэрээр хэлчихье. Гэгээлэн, Анхил, Ялгуун гэсэн гурван гишүүнтэй ч гэлээ, бид уран бүтээлээ хийсээр байгаа. Урын сандаа арав гаруй дуутай болсон. Ихэвчлэн найруулагчийнхаа зохиосон шүлгээр шинэ дуугаа хийдэг. Бусад уран бүтээлчдийн дууг дуулахаас илүү шинэ бүхнээр сонсогчдоо баярлуулахыг хүсдэг дээ. Хоёр гишүүн маань кинонд гардаг шигээ их мундаг, авьяаслаг, лидер охид. Хамтлагийн ахлагчийн хувьд, би олон ажлыг өөртөө үүрүүлдэг юм. “Адтай жаалууд-1” киноны “Хотын охид” дууг би ганцаараа дуулсан бол, “Адтай жаалууд-2” киноны “Охидын шивнээ” дууг хамтлагаараа дууллаа. Манай киноны бүх дууны үгийг Эндрээ найруулагч маань зохиож өгсөн. Хүүхэд залуус мааньсайн мэдэх байх аа. -Өөр кинонд тоглох санал ирж байна уу? -Зөндөө олон санал ирсэн. “Адтай жаалууд” кинонд тоглосноор миний уран бүтээлийн зам илүү өргөн хүрээнд нээгдлээ. Хэрвээ энэ кинонд тоглоогүй бол ийм олон урилга хүлээж авахгүй, зүгээр л нэг жирийн охин байх байсан болов уу. Хамгийн сүүлд “Юнител”-ийн сурталчилгаанд гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Т.Бархүү нартай хамт тоглосон. Ер нь, уран бүтээлч хүүхдүүдэд иймэрхүү санал ирдэг ч гэсэнцаг зав багатай учраас тэр бүр оролцоод байж чаддаггүй л дээ. -Ээжтэйгээ хоёулханаа хамт амьдардаг гэсэн. Хамгийн сайн найз, бас дотно зөвлөгч чинь болсон байх? -Тэгэлгүй яахав. Би айлын ганц охин, гэхдээ эрх биш шүү. Ээж минь хамгийн сайн зөвлөгч, бас дотны минь найз. Энэ дашрамд сургуулийн багш, ангийнхаа найз нөхдөд баярлаж явдгаа хэлье. Энд тэндхийн тоглолт, зураг авалт гээд хичээл номоо байнга анхаарч чадахгүй үед биднийг их сайн ойлгодог юм. Хичээл нөхөх, давтлага өгөх гэх мэтээр маш том оюуны хөрөнгө оруулалт хийдэг шүү. Цаашид ч гэсэн, биднийг дэмжиж байгаарай. -Урьд нь тоглож байсан уран сайхны кинонуудаа нэрлээч? -“Мөрөөдлийн зүгт” хүүхдийн уран сайхны кинонд тоглож байсан. Дуу, бүжгээр үйл явдал нь өрнөх энэ кинонд мөн л баян айлын Чэмка гэдэг охины дүр бүтээсэн дээ. Бас бие дааж хийсэн “Хүүхэд бүхэн мөрөөдөж байна” дууны клипийг хүмүүс санах биз ээ. “Лоолойгийн найзууд” нэвтрүүлэгт ороод бие даасан болон уран бүтээлч хүүхдүүдтэйгээ хамт маш олон клип гаргасан. Дуучин Ану эгч маань намайг маш их дэмждэг, “Хүүхэд бүхэн мөрөөдөж байна” дууны шүлгийг надад бэлэглэж байлаа. “Хөөрхөн дэлхий” төвийн дуулаачийн дамжаанд суралцаж байхдаа энэ дууны клипийг хийлгэсэн юм. -Бие даасан хоёр тоглолт хийсэн гэхээр цомог гаргаж байсан болов уу? -“Шидэт цэцэг”, “Хүүхэд бүхэн мөрөөдөж байна” нэртэй хоёр ч тоглолтоо хийж байлаа. Тэр үед бага байсан болохоор их гоё санагддаг. Харин дараагийн тоглолтоо би ганцаараа хийхгүй. “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийнхэнтэйгээ хамт илүү өргөн хүрээг хамарсан маш сонирхолтой тоглолт хийе гэж боддог. Мөн найруулагч маань уран бүтээлч хүүхдүүдийнхээ дууг багтаасан цомог гаргах гэж байгаа. Үүнд телевизийн шилдэг хүүхэд шалгаруулах уралдааны оролцогчдын дуунууд ч багтана. Р.Мөнгөн
Shuud.mn
Сонин хачин
The other hand is not a problem:
Fight with you to be the best way to go to a
2020-10-29
I.Anar:
Got haragdaj bn
2017-04-11
The other hand is not a problem:
Fight with you to be the best way to go to a
baycglan:
Naiz zaluu baiga Yu altanstesteg
2016-11-21
baycglan:
Naiz zaluu baiga Yu altanstesteg
2016-11-21
baycgalan:
Chi xorxon oxinshvv altanthetheg
2016-11-21
baycgalan:
Chi xorxon oxinshvv altanthetheg
2016-11-21
aa:
Vxeech mtar tsarailsn gichi CNN mongol gutagad baidaa ygii min
2016-11-21
aagii:
Arai2 ingj amidraxar vxeech altntsetsgee ortoo bardsn mg my yagii
2016-11-21
Anujin:
Ta goe duuldag shvv
2016-10-08
Зочин:
bolopsauxan 99741364
2016-08-25
bolopsauxan:
ni lar
2016-08-25
фэн:
хөөрхөн
2016-08-14
bayrtsetseg:
hi Altantsetseegee bi chnii toglson kino bolgond drtai chi ih awyaslag jvjigchin ohin
2016-06-30
bayrtsetseg:
hi Altantsetseegee bi chnii toglson kino bolgond drtai chi ih awyaslag jvjigchin ohin
2016-06-30
hatanhangai:
horhn shu altantsetseg mini. od shude taniltsh hun bwl taniltsi 94182687 9r angi
2016-02-18
uyanga:
ter soko zochin 2 mal yum uu ta 2hed dugeer angi yum t1
2016-01-30
hi:
sigle girl bna taniltsah 6dugaar angiin ohin bna taniltsah 6dugaar angii bandi baival msj bich zuvhun mobitoi hun shuu my dugaar94977723
2016-01-20
tselmuun:
hi 6dugaar angiin gants bie girl bna urid n uerhej baisan bandi nariin too76 my phone94844418
2016-01-20
uyanga:
ene sait chin yamar so yum be my dugaariig bichtsen bna bi ii t1 yumand chin hezeech dugaaraa bichihgui lalriin malnuud mini zailaacheeeeee
2016-01-20
Зочин:
ymar hoorhon ym de
2015-12-15
soko:
Sn jvjigchin shvv
2015-11-21
yalguun altantsetseg:
nz chi a d 5 gol duriig n buteegeech guij bna ene my utas 94977723
2015-11-07
ochir:
hairtai shuu Yalguunaa
2015-10-07
nomio:
Altantsetdeg egchee ta vneheer gaohaltai awyastai shv amjilt
2015-07-06
namuun:
Ylguuna cini togolson kino bolgon goy gehde cini ter nvvre budtsan jin arai l bishe
2015-07-05
namuun:
Ylguuna cini togolson kino bolgon goy gehde cini ter nvvre budtsan jin arai l bishe
2015-07-05
anu:
Ylguuna ci bol vnheer gaihaltai ohin shv bi chamaih vrgelj demjdeg amjilt hvsii
2015-07-05
Зочин:
Altantsetsegee chi vneheer hoorhon shvv.Chi minii hairtai jvjigchin shvv♥
2015-06-27
Зочин:
Altantsetsegee chi vneheer hoorhon shvv.Chi minii hairtai jvjigchin shvv♥
2015-06-27
Зочин:
zawhan aimagt adtai jaaluud togloltoo hiin hanhuu ni ali ni we kino irehgui yumuu
2015-06-11