Ордосоос ганзага дүүрэн ирлээ
2012-09-04

ӨМӨЗО-ны Ордос хотноо зохиогдсон "Ордос-2" олон улсын их наадамд Монгол Улсын баг тамирчид спортын 10 төрөлд 126 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Уг наадамд 36 улс, БНХАУ-ын 10 гаруй мужийн тамирчид өрсөлдсөн байна. Үндэсний бөхийн төрөлд манай эрэгтэйчүүдийн баг мөнгөн медаль, эмэгтэйчүүд алтан медаль, хятад бөхийн 90 кг-ын жинд Давааням алт, 62 кг-ын жинд Гомбодорж мөнгөн медаль хүртжээ. Мөн эрэгтэйчүүдийн баг модон бөмбөгийн төрөлд хүрэл, олс таталтын тэмцээнд мөнгө, холимог таталтад хүрэл медалийн эзэд болсон байна. Харин морин харвааны төрөлд Цогтхүү алтан медалиар энгэрээ мялааж, монгол шатрын тэмцээнд багаараа алтан медаль авч, Н.Төвсанаа алт, Б.Хатанбаатар мөнгөн медаль хүртлээ. С.Аня
Shuud.mn
Сонин хачин
uhsendee bayarladag bainaa. manai naadmiig naaduul chin bulaaj baihad buur hoorchihson guij ochson baih yum. teneguud.
2012-09-04