Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх санал дэмжлэг авлаа


Бусад гишүүдийн хувьд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний асуудал дээр нилээд нухацтай хандаж байсан. Тухайлбал, С.Эрдэнэ, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар 2008 онд хүүхдийн хоолны мөнгийг 1100 төгрөгөөр тооцож төр 100 хувь даадаг болсон. Гэтэл өнөөдөр инфляцийн түвшин нэмэгдэж энэ мөнгөөр хүүхэд хооллоход хүндрэлтэй байна. Тиймээс төсвийн тодотголд тусгаж 2100 төгрөг болгох хэрэгтэй. Мөн эцэг эхчүүдийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс төр, эцэг эх хувааж төлөх гарц байгааг ч дурьдлаа. УИХ-ын С.Ганбаатар, Гадаадын улс орны жишгээр нөхцөлт мөнгөн тэтгэлэг бий болгож, давхар нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн саналыг ч гаргаж байлаа. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хоолны мөнгийг нэмэгдүүлж үдийн цайг 400 байсныг 800 төгрөг, дотуур байрны хоолны зардлыг 1500 байсныг 3400 төгрөг болгох саналыг холбогдох яамдад хүргүүлж дэмжигдсэн. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулна. Наана нь шийдэх шаардлагагүй гэсэн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Оюунгэрэл нар хэлэхдээ "Яагаад тодотгол хийж байгаагаа мартах хэрэггүй. Төсвийн орлого 1,2 их наяд төгрөгөөр дутаж, төсвийн алдагдал 4,9 хувьтай байна. Хүүхдүүдээс мөнгөө харамлаж байгаа биш. 10-р сарын 1-нээс хүүхэд бүрт сар тутамд олгох 20000 төгрөг өгөх гээд төсөвт 60 тэрбум төгрөг тусгасан. Бас эх орны хишиг хувьцаа аваагүй иргэдэд 1 сая төгрөг олгох үүрэг байгаа. Ийм байдалд төсөвт ачаа нэмэх шаардлага байхгүй. Хөнжлийнхөө хирээр хөлөө жийцгээе" гэв.
Ийнхүү гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараагаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн гаргасан Архины онцгой албан татварыг нэмэх замаар орох нэмэгдэл орлогоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 2100 төгрөг болгож нэмэх санал олонхийн дэмжлэг авсан юм. Байнгын хорооноос гарах санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэх болсноор хуралдаан өндөрлөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ