Эрх чөлөөний талбайд өдөрлөг болно
2012-09-07

Дэлхийн анхны тусламжийн өдөр маргааш тохионо. Энэ өдрийг манай улс зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд сурталчлах, ослын үед анхан шатны тусламжийг хүн бүр үзүүлж чадах мэдлэгтэй болох мэдээллийг түгээх зорилгоор  "Хайртай хүмүүсээийнхээ төлөө" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүний хүрээнд маргааш 10.00 цагаас Эрх чөлөөний талбайд өдөрлөг болно. Өдөрлөгт оролцогчдын дунд зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааны материал тараах, анхны тусламжийн мэдлэг олгох зэрэг олон арга хэмжээ болох юм. Өдөрлөгийг Финляндын Улаан Загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмайн хавирган сар нийгэмлэгийн холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр  Монголын Улаан Загалмайн нийгэмлэг зохион байгуулж байгаа юм байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин