Аюулт үзэгдэл, ослын улмаас 15.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
2012-09-10

Энэ оны эхний найман сард манай улсад аюулт үзэгдэл, осол 2784 удаа гарчээ. Үүний улмаас 176 хүн амиа алдаж, есөн мянган толгой мал, амьтан хорогджээ. Мөн объектын түймэр 2385, ой, хээрийн түймэр 163, гол, нуурын усанд хүн унасан осол 79, аадар бороо, үерийн үзэгдэл 34, мал, амьтны халдварт галзуу өвчин 28 удаа тус тус гарсан байна. Түүнчлэн хүчтэй салхи, шуурганы үзэгдэл 18,  бичил уурхай, нурангины осол 17,  аянгын үзэгдэл 15, малын халдварт боом өвчин 13, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 10 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 15.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 489-өөр, амь насаа  алдсан хүний тоо 25-аар нэмэгджээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
kukulkan:
manaihan bolgoomj muutai osol ayuliin uyed amia avch garah arga medehgui ovsgoo sambaa muutai humuus baih. hun ihtei ulks ornuud aimaar uyer bolj hamag baishin usand jivj baihad uhsen hunii too 1o hurehgui baihad
2012-09-12