Уурхайчид руу буу тулган сүрдүүлжээ
Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр “Алтандорнод Монгол” компанийн лицензтэй газарт энэ сарын 19-ний өдөр “УНР 08-59 Ланд крузер-100” маркын автомашинтай 170 орчим см өндөртэй этгээд хэсэг хүмүүсийн хамт очиж алт олборлож байсан нутгийн иргэд рүү буу тулгасан дээрэмдэхийг оролджээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр буу тулгаж иргэдийг дээрэмдэх оролдлого хийсэн этгээд “Алтандорнод Монгол” компанийн ажилтан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад нутгийн иргэд өгчээ. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ