Хүүхдийн зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
2012-09-13

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр Азийн хүүхдийн зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. Энэхүү арга хэмжээг Японы Канагава мужийн урчуудын холбооноос зохион байгуулж байгаа юм. Монголд найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа уг холбоо бага ангийн болон зургийн багш нарын дунд сургалт семинар зохион байгуулдаг бөгөөд энэ жил тав дахь удаагийн уралдаанаа ийнхүү дүгнэх гэж байгаа юм. Энэхүү үзэсгэлэнгээр Монголоос гадна Азийн бусад хүүхдүүдийн зурсан зургийг дэлгэн тавьсан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин