НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2012-09-13

Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавелийг өчигдөр өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр хатагтай Аржентина Матавели Хүн Амын Сангийн үйл ажиллагааг товч танилцуулсан байна. Гадаад харилцааны сайд Л.Болд Хүн амын сангийн Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээ болон цаашдын зорилтын талаар Суурин Төлөөлөгч хатагтай Аржентина Матавелтай санал солилцжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин