Сармагчны шинэ төрөл олджээ
2012-09-13

Судалгаа шинжилгээ нарийн хийгдэж, дэлхийн өнцөг булан бүрийн шахуу зургийг авсан, интернетээс дэлхийн орон бүрийн газрын зургийг олж болох болсон энэ үед шинэ нээлт хийнэ гэдэг хэцүү хэрэг. Гэхдээ Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсаас шинэ төрлийн сармагчин олдсныг эрдэмтэд мэдэгджээ. Нутгийн иргэд сайн мэддэг гадаад ертөнцөд танигдаагүй энэ сармагчныг нутгийн иргэд Лесула гэх бөгөөд эрдэмтэд түүнийг хэмээн нэрлэжээ. Лесула БНАКУ-ын төвийн ойн сав газар нутагладаг. Энэ нь сүүлийн 28 жилийн дотор шинээр нээсэн хоёр дахь сармагчны төрөл юм байна.

Ц.Мишээл
Shuud.mn
Сонин хачин