Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжинэ
2012-09-13

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдрийг угтаж “Харах харцнаасаа хандлагаа өөрчилье” аяныг зохион байгуулж буйгаа “Салхит шувуу” төрийн бус байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Жил бүр уламжлал болгон зохиогддог уг аяны хүрээнд залуучуудын үндэсний хэмжээний чуулган зохион байгуулах гэж  байна.  Мөн Нэгдсэн III эмнэлэгтэй хамтран  хөгжлийн бэрхшээлтэй 18-35 насны залууст ажлын байр бий болгохоор төлөвлөснөө тус төвийн тэргүүн Д.Бадамханд хэллээ. Тухайлбал, оёдлын цех ажиллуулж, гар, урлал, үйлдвэр, үйлчилгээний салбарт залуусын хувь нэмрийг оруулах зэргээр тэднийг цалинд хүргэх олон ажлыг төлөвлөжээ. Монголд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй, тэдэнд зориулсан тусгай зам, гарц, лифт, бие засах газар, нийтийн тээвэр Монголд байдаггүй. Тиймээс тэдэнд ажлын байр, амьдрах таатай орчныг бий болгохыг зорьж байгаа юм. 1997 оноос хойш зохион байгуулах болсон уг аян хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин