Н.Сувд: Зөв хүний амьдрал зөв л байдаг
2012-09-14

Хүний амьдрал яг л азын сугалаа шиг ... Арав төгслөө. Эзэмших мэргэжил, сурах сургуулиа сонгоно. Их сургуулиа төгслөө. Ажиллах албан байгууллага, хэлтэс нэгжээ сонгоно. Амьдралд хөл тавьлаа. Нэг насаараа ханилах ханиа сонгоно. Хэрвээ хамгийн чухал энэ бүхнийг л зөв сонгож, амьдралаас сайхан бүхнийг нь сугалж чадвал хүний амьдрал гэрэл гэгээ, аз жаргалаар дүүрэн байдаг гэж би боддог юм. Яг үүн шиг хүний амьдралыг өөрчлөж, шинэ бүхнийг бэлэглэж чадах нэгэн хөтөлбөрийн хөндлөнгийн зочноор би өнгөрсөн 7 хоногийн Мягмар гаригт оролцсон юм. Өнгөрсөн онд Юнител группээс санаачилж байсан “5 байр хөтөлбөр”-ийн 11 дэх байрны азтанг тодруулах шууд нэвтрүүлэгт хэрэглэгчдийн төлөөлөл болж, үнэн зөв явагддаг эсэхийг хянаж өгнө үү хэмээн хүсэлт ирсний дагуу би 9-р сарын 4-ний өдрийн орой 21 цагт МҮОНТ-ийн 600-н их студид очсон юм. Шууд нэвтрүүлэг цагтаа эхлэж, гар утасны азтануудыг тодруулж эхэллээ. 0-9 хүртэлх тоотой бөмбөлөгнүүд шилэн хоргонд эргэлдэж, автоматаар нэг нэгээрээ гарч ирсээр ... эхнээсээ азтанууд тодорсоор л байлаа. Хажууд нь байгаа хөндлөнгийн зочин би битгий хэл, телевизээр харсан хүнд ч бөмбөлөгний машин үнэн зөв явагдаж байгаа нь тод харагдаж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Ийнхүү нэвтрүүлэг үргэлжилсээр хамгийн чухал мөч буюу бүх тавилга нь бэлэн, цоо шинэ байрны эзэнг тодруулахаар бөмбөлөгнүүд эргэлдэж эхэлсэн юм. Тоонууд нэг нэгээрээ гарч ирсээр, хүмүүс догдолсоор, би хүртэл өөрөө оролцож байгаа мэт бүх биеээ хураачихсан цифрүүдийг харж суусан юм. Ингээд сүүлийн цифр ил болонгуут автоматаар хэрэглэгчийнх нь утасны дугаар гарч ирснээр олны өмнө азтан тодорхой болдог юм билээ. Монголынхоо нэг ч гэсэн гэр бүлд баяр баясгалан хайрласан тэр үдэш тэр мөчид тэнд байсандаа би маш их баярласан. Хүнд худал хэлж, хууран мэхлэхгүй, буруу санаж, бусдад атаархахгүй зөв хүмүүст л энэ байр очдог юм байна даа гэсэн бодлоо би энэ удаагийн  азтан бүсгүйгээр улам баталгаажуулсан. Арын сайхан хангай нутгийн уул ус шиг ээ тогтуухан, намуухан, зөв сэтгэлтэй охин Юнителийн иж бүрэн тавилгатай байрны эзэн болсон байна лээ. Азтай бүсгүй минь чиний амьдрал үргэлж ийм сайхан мөчүүдээр дүүрэн байгаасай гэж хүсье. Мөн дашрамд улс эх орныхоо урлаг соёл, спорт, боловсролын салбарт бусадтайгаа нягт хамтран ажилладаг MCS, Юнител зэрэг байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Монгол улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд
Shuud.mn
Сонин хачин
bold:
suvdaa sain jujigchin shuu.harin ix udaan yaridag
2012-09-15
sartuul:
bulgany teshigiig martvaa
2012-09-15
sartuul:
lu boldoo
2012-09-15
Zuv baitsgaayaa:
тийм шүү. Юнителийн тохирол үнэхээр шударга, ил тод явагдаж байгаам шиг санагддаг, тэр охин ч үнэхээр амны хишигтэй юм аа.
2012-09-14
Mobicomd:
Uniteld buuj ogloo ... ta uneher bairnii hotolboriig sanaachilj bsaan xaxa AMJILT UNITEL
2012-09-14
Iim mundag humuus ingej unelj bhad Unitel ooroor yaj ch batlah bilee dee mundag bn Uni-nhendee amjilt husye Mobi bol haraad ichih heregte shuu
2012-09-14
zochin:
neg bair hojchih yumsaaaan Unitelee l asaaaj barihaas arai l unen yadaj l Undesnii uildwerlegch shd
2012-09-14
Болж байна.:
Болж байна. Сайн байна.
2012-09-14
zolooo:
Uniteliiin tohirol ni harin gaigui unen yabdiin shig bgamaa Mobig l boduul deer :)
2012-09-14
Gann:
Их зөв сэтгэж яваа улсуудыг дэмжих хэрэгтэй.
2012-09-14
Иргэн:
Их зөв хэлжээ. Бөмбөлөг бол санамсаргүй сонгогдоно. Хэн ч түүнийг урьдчилан тохируулж чадахгүй. Ичдэггүй Мобикомыг хардаа. Компьютерийн программаар дугаар гаргана. Тэр программыг хэн зохиосон, яаж яах гэж зохиосон бүгд бүрхэг. Би л лав Мобикомын захиалгат программ санамсаргүй дугаар сонгож байна гэж итгэхгүй ээ. Мобиком ичээсэй.
2012-09-14
chidun:
Ene dood taliin teneg yun Uvs aimag yarichvaa!
2012-09-14
зочин:
яг үнэн зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин буруу яваад байгаа улсууд жишээ нь увсын 2 байхгүй юу, ийм нөхөд зөндөө. Бүх хүн зөв явбал улс орон маань ийм байхгүй ш дээ
2012-09-14