Н.Удвал Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан менежертэй уулзав
2012-09-18

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Зүүн Өмнөд Азийн бүсийн Монгол Улсыг хариуцсан менежер хатагтай С.Мюррэй болон дагалдах албаны бусад хүмүүсийг ЭМЯ дээр өчигдөр хүлээн авч уулзжээ. Монгол Улсын Засгийн газраас ХДХВ/ДОХ, БЗДХ, сүрьеэгээс сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдийн дийлэнх нь Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа. Хатагтай С.Мюррэй энэ удаа Монгол улсад хийж буй долоо хоногийн ажлын айлчлалаар Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн явц, байдалтай танилцаж, үнэлгээ хийх талаар товч танилцуулсан байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хямралын үр дагавар болон Глобаль санд тулгараад буй санхүүжилтийн хүндрэлийн талаар мэдээлжээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
Энэ хийсэн ажилгүй, төслийн мөнгө иддэг бас нэг газар биш үү. татан буулга
2012-09-18