Төрийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлнэ
2011-10-28

Монгол Улсын төрийн албан хаагчдын боловсрол, мэдлэг чадварыг дээшлүүлэх  чиглэлээр хамтран ажиллахаар Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, "MIU" дээд сургуулийн захирал Куонн У Мүнн нар Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд төрийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд англи хэлний ахисан түвшний болон богино хугацааны эрчимжүүлсэн сертификаттай сургалт зохион байгуулахын зэрэгцээ Төрийн удирдлагын чиглэлээр  магистрт суралцуулах, "MIU" дээд сургуулийн хамтын ажиллагаатай гадаад орнуудын их дээд сургуулиудад оюутан солилцоогоор богино хугацааны хөнгөлөлттэй, тэтгэлэгт сургалтын хөтөлбөрүүдэд хамруулах юм. Мөн Төрийн албаны шинэтгэлийн талаар олон улсын туршлага судлах бага хурал, семинар, симпозиум зэргийг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо. Магадлан итгэмжлэгдсэн "MIU" дээд сургууль нь Монгол улсад 2002 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд  АНУ дахь Труманы нэрэмжит Төрийн удирдлагын сургууль " University of Missouri Columbia, БНСУ-ын  "Korea university "  зэрэг их сургуулиудтай хамтран Төрийн удирдлагын магистрын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг аж.
Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛДОО МОНГОЛООРОО Л ЯРИХ ХЭРЭГТЭЙ ЯМАР СОНИН ЮМ БЭ ЮМ Л БОЛ КОМПЬЮТЭР АНГЛИ ХЭЛ ГЭЭД СОЛИОРООД БАЙХ ЮМ ЭНЭНЭЭС БОЛЖ УЛС ОРОН УЛАМ Л ЯДУУРЧ БНА Ш ТЭЭ
2011-12-12
Cristie Merideth:
Terrific paintings! That is the type of facts that must be shared across the net. Disgrace on Google for now not positioning this publish upper! Come on over and consult with my web page . Thanks =)
2011-12-12
uursdiinhuu zardlaar hel sursan humuus ajild avahgui yasan yum.
2011-10-28
za shal hudlaa tumnii tatvariin mungiig huvaaj ideh arga, hunii munguur hel surna gej yu baisiin.
2011-10-28