ЗСБНХУ-тай цөмийн дайн хийх баримт бичгийг АНУ-д ил болгов
2012-09-19

АНУ-ын эрх баригчид хуучин ЗХУ-ын эсрэг цөмийн дайн хийж болох тухай Ерөнхийлөгчийн 59 дүгээр захирамжийг бүхэлд нь ил болгов. Баримт бичигт Жимми Картер 1980 оны долдугаар сарын 25-нд гарын үсэг зуржээ. Өмнө нь энэ захирамжийн зарим хэсэг л олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд  гарч байсан юм. Харин одоо уг захирамжийг  бүрэн эхээр нь  АНУ-ын үндэсний аюулгүй байдлын  архивт үзэж болох ажээ. Уг архив нь Жорж Вашингтоны нэрэмжит Их сургуулийн дэргэдэх засгийн газрын бус эрдэм шинжилгээний байгууллага юм. 59 дүгээр захирамж хүйтэн дайны үеийн хамгийн маргаантай баримт бичгийн нэгэнд тооцогддог юм. Энэ нь дайсанд цөмийн сэрэмжлүүлэх цохилт  өгөх хүртэл цөмийн зэвсэг хэрэглэх талаар АНУ-ын Ерөнхийлөгч нарын бүрэн эрхийг өргөжүүлжээ. Эдийн засгийн хувьд хамгийн их хохирол учруулж, ЗСБНХУ-ыг  хэрэг дээрээ гар мухарлах нь ингэж цохилт өгөх арга хэмжээний зорилго байсан бөгөөд эсрэг тал цэргийн хүчин чадлаа хэрэглэж чадахгүй, нөхөгдөшгүй хохирол хүлээх ёстой байжээ. 59 дүгээр захирамжид гарын үсэг зурахаас  өмнө сэрэмжлүүлэх цохилт өгөх санааг Картер эсэргүүцэж,  цөмийн зэвсэг нь тогтоон барих үүрэг гүйцэтгэж, Зөвлөлтийн болзошгүй түрэмгийлэлд тохирсон хариу өгөх журмаар хэрэглэх ёстой гэж хэлж байжээ. Зөвлөлтийн цөмийн обьектууд, түүний дотор Зүүн Европын орнууд болон Умард Солонгосоос ийм обьектыг илрүүлэхийн тулд шилдэг технологи ашиглахаар баримт бичигт заасан байна. Учирсан хохирлын тухай тоо баримтыг аль болох хурдан авснаар, эдгээр обьектыг цэгчлэн устгахаар төлөвлөж байжээ. Ингэхдээ Зөвлөлтийн армийн байнгын анги салбаруудын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх нь сүйрэлд хүргэхгүй гэж 59 дүгээр захирамжийг боловсруулагчид, түүний дотор Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөх Уильям Одом үзэж байжээ. Үүний сацуу дайн сунжирна гэдгийг Одом болон түүний хамтрагчид анхааруулж, цөмийн пуужингаар  цэгчлэн устгавал зохих обьектуудыг илрүүлэхэд олон хоног, олон долоо хоног шаардагдаж болох  юм гэж дүгнэжээ. Афганистанд Зөвлөлтийн цэрэг орж, хариуд нь 1980 оны олимпийн наадмын эсрэг  арга хэмжээ авсны дараа 80-аад оны эхээр ЗСБНХУ, АНУ-ын харилцаа эрс муудсан юм. Хоёр орны харилцаа ингэж хурцадсанаас болж, 1979 онд Леонид Брежнев болон Жимми Картерын гарын үсэг зурсан стратегийн зэвсэглэлийг хязгаарлах тухай хоёр дахь гэрээг АНУ-ын Конгресс батлаагүй билээ. С.Золбоо
Shuud.mn
Сонин хачин
улаан коммунист:
орос бол агуу гүрэн юун америк тэр үед дайн болсон бол америк байхгүй байх байлаа. оросын холбоотон олон байлаа хятад куба хойд солонгос монгол герман гээд л америк бол юу ч биш коммунистуут бол янкуудыг илээд л өнгөрнө
2015-03-03
Oodrog uzeltnud:
Oros baitugai irakiig ezleh tolovlogoo n tsaasan deer yamar saihan tolovlogoo bailaa daraa n yaj sunjirch heden 1000 n tsergee aldlaa. Vietnamiin daind yaj uilee uzlee. America uud oorsdiigo het doviilgodog ard tumen. Orosuudtai tsomiin dain hiisen bol yun america yun oros yun delhii boloh baisan biz. Yaj ch bodson yaj 1 dor bugdiigm ayulgui bolgoh ve dee . Orosod ochnoon 1000 n tsomiin tseneht hoshuunuud baisan. Technology hogjson odoo ued ch bolomjgui heden objectuudiig n ustgasan ch tsaana n heden zuugaaraa uldene. Oorsdiigoo aguu bolgoj haragduulah geed museum baiguulah shahaad baigaan bnaldaa muusain yankuud. Yas yumandeere oros uud baguud laluud america uudaas hamaagu iluu daichin humuus.
2012-09-28
orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna,mun borluulagch ajild awna.tsalin 4g zarah tutamd say tugrug olgono .utas 91915043 91914197
2012-09-19
chinggis-udgan.blogspot.com:
Өрлөг жанжидын дайчид Тив, дэлхийгээр гүйлдэн Энд тэнд нуугдах бүхий л хий биетэнг Сайн мууг ялгалгүй Сайхан муухайг ялгалгүй Тэмцэлдсэн болгоныг Тэрсэлсэн болгоныг үгүй хийнэ
2012-09-19