Беларусьт эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна
2010-12-21

4 жилийн өмнө Беларусьт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарсны дараа сонгуулийг булхайтай болсон гэж үзсэн хүмүүс   Минскийн төвд орших Октябрь талбайд эсэргүүцлээ илэрхийлж цагдаа нартай мөргөлдөж байсан. Энэ жил 4 жилийн өмнөхтэй адил хэрэг явдал гарахгүй гэх баталгаа байхгүй байна. Учир нь Европын хамгийн сүүлчийн дарангуйлагч гэгддэг ерөнхийлөгч Александр Лукашенко сөрөг хүчний удирдагчдыг барьж хорисон, шударга бус сонгууль болсон гэж эсэргүүцэгчид үзсээр байгаа юм. Ямартай ч аюулгүй хүчнийхэн талбайд аль хэдий нь байраа эзлэжээ.  Александр Лукашенко олон улсуудын ч санааг зовоож байгаа юм.

Европын Аюулгүй болон Хамтын ажиллагаа байгууллагын Тони Лойд хэлэхдээ “Сонгуулийн өмнө сөрөг хүчний удирдагчид болон хэдэн зуун улс төрийн идэвхтэн зүтгэлтнүүд баривчлагдсан. Тэдний аюулгүй байдал, ирээдүй хаана байна гэж бид Беларусийн эрх баригчдаас асуумаар байна” гэжээ. Одоогоор  яг хэдэн хүн баривчлагдсан нь тодорхойгүй. Ямар ч байсан сөрөг хүчний нэг нэр дэвшигч толгойдоо хүндээр гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн. Эмнэлэгт байхад нь аюулгүй хүчнийхэн очиж баривчлсан байна. Ерөнхийлөгч Александр Лукашенко нийт сонгогчдын 80 хувийн санал авсан гэж мэдэгдээд байгаа. Мөн 600 гаруй жагсагч, эсэргүүцэгчдийг барьж урьдчилан хорих төвд хориод байгаа гэж хэвлэлийн хурал дээр мэдэгдсэн. Ерөнхийлөгч Александр Лукашенко 1994 оноос хойш 16 жил Беларусийг удирдаж байгаа юм. Н. ЭДДИ

Shuud.mn
Сонин хачин