
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах санал нь дэмжлэг аваагүйд бухимдсан гишүүд ийн хэлсэн юм. Учир нь энэ сарын 5-нд УИХ-ын нэр бүхий 25 гишүүн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, сайжруулах хүсэлтэд гарын үсэг зурж, улмаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлжээ.
Гэтэл өнгөрсөн хугацаанд ямар нэгэн хариу өгөөгүй бөгөөд уг асуудлын араас эрчимтэй хөөцөлдөж буй УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ учрыг нь лавлаад эгээтэйл шоконд ороогүй юм байх. Тэрбээр чухам ямар учраас ийн гишүүдийн шаардлагыг үл огоороч, ямар нэг шийдэлд хүрэхгүй байгааг Ерөнхий сайдаас лавлахад “Зарим гишүүний гарын үсэг хуурамч байна” гэсэн хариу сонсчээ. Ү
нэхээр хэн нэгний өмнөөс хуурамчаар гарын үсэг зурж, асуудлыг дэвэргэсэн хэрэг үү. Аль эсвэл эрхэм сайдтан андуурсан юм болов уу, бүү мэд. Харин энэ тухай УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодруулахад “Тийм зүйл байхгүй. Өнөөг хүртэл хэн ч “Би энэ шаардлагад гарын үсэг зураагүй. Нэрээ татья” гээд орж ирсэнгүй. Хэрэв ингэж хардаад байгаа юм бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй шүү дээ. Тэртээ тэргүй, эрх мэдэл нь түүнд байгаа юм чинь” гэсэн тайлбарыг өглөө.
Р.Мөнгөн