Төрийн албан хаагчдаас хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг авна
2012-09-20

Төрийн албан хаагчид  өнгөрсөгч долдугаар сарын 1-нээс  хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг  өгөх болсон.  Улсын хэмжээнд 46000 орчим албан тушаалтан мэдүүлэг гаргахаас 99,79 хувь нь мэдүүлгээ бүртгүүлжээ. УИХ-д нэр дэвшигчдийн хувьд сонгуулийн үеэр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгийг өгөөд дуусчээ. Харин төрийн алба, улстөрийн албан тушаалд шинээр томилогдож байгаа албан тушаалтнуудын хувьд тухайн  албанд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ өгөх ёстой. Одоогоор  зарим албан тушаалын томилгоо дуусаагүй учир мэдүүлэг хүлээж авах явц үргэлжилж байна.  Иймд Авлигатай тэмцэх газар хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг үргэлжлүүлэн хүлээн авсаар байна. Тамгын газрын тогтоолоор энэ хугацаанд ирсэн нийт мэдүүлгийг ирэх  сарын эхээр Авлигатай тэмцэх газраас олон нийтэд зарлах юм байна. Р.Мөнгөн
Shuud.mn
Сонин хачин