
Францын хүн аалз гэдгээрээ алдартай Ален Роберт гэгч эр дэлхийн тэнгэр баганадсан өндөр барилгууд руу ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүй, зөвхөн жижиг уут бүхий шохой, авиралтын гуталтай авирдаг. Одоогоор Ален 70 гаруй барилга руу авирсан байна. Харин түүний дараагийн “байгаар” хятадын төв хэсэгт орших Жэнжоу хот тодорчээ.
Бямба гаригт тэрээр хотын радио, телевизийн цамхаг болох “Central Plains Fortaleza” руу авирах юм. Одоогоор дэлхийн хамгийн өндөр ган цамхаг нь 388 метрийн өндөртэй, гэхдээ Ален 268 метр хүртэл авирахаар төлөвлөжээ.
Лхагва гаригт Жэнжоуд ирсэн Ален Роберт авиралтын бэлтгэлээ эмчийн үзлэгээр эхэлсэн ба биеийн байдал нь сайн гэнэ.
Гэхдээ цамхаг руу авирахад Роберт хэд хэдэн хүнд сорилттой тулгарах болно. Цэвэр гангаар босгосон уг барилгын гадна хэсэг шилэн гадаргуутай, аюулгүйгээр барих газар үгүй тул тэрээр энэ даалгаврыг хэрхэн биелүүлэх нь сонирхолтой байна. Түүнийг хоёроос гурван цаг авирна гэж тооцоолжээ.


Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ