
Хүмүүсийн амтархан идэх дуртай попкорны үнэр эрүүл мэндэд хортой байж болох нь. Дэлгүүрүүдээр зарагддаг шарах шүүгээнд халаадаг попкорноос үнэртдэг маслоны сайхан үнэр ихэнхдээ уушиг гэмтээж болохоор химийн бодистой байдаг байна. Диацетил хэмээх бодис нь пиво болон заримдаа маслонд ордог. Энэ бодисыг удаан хугацаанд их хэмжээгээр үнэрлэвэл бронхиолит хэмээх өвчнийг үүсгэх нийтлэг шалтгаан болдог байна.
Өвчний үед хамар шуугитнах, хий ханиалга, ядарч сульдах, амьсгал давхцах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Уушиг шилжүүлэн суулгах, эсвэл үхлийн ч аюулд хүргэдэг байна.
Денверийн оршин суугч Уэйн Уотсон гэгч 59 настай эр арав гаруй жилийн турш өдөрт 2-3 уут халаадаг попкорн иддэг байжээ. Одоо түүний уушиг 53 хувийн л ажиллагаатай гэнэ. Гэхдээ тэрээр Gilster-Mary Lee корпораци, The Kroger, Dillon Companies корпорациудыг шүүхэд өгч, лхагва гаригт 7,2 сая ам.долларын нөхөн төлбөр авахаар болжээ.
Сайн мэдээ нь 2008 оноос хойш гол попкорн үйлдвэрлэгчид диацетилийг ашиглахаа больжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ