Лула да Сильва хорт хавдартай болжээ
2011-10-30

Бразилийн ерөнхийлөгч асан Лула Да Сильваг өчигдөр өглөө залгиур хоолойны хорт хавдраар өвчилсөн болохыг эмч нар оношилж тодорхойлсон байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч Миртес Богеа мэдэгдэхдээ Лула да Сильва өнгөрсөн пүрэв гаригт төрсөн өдрөө тэмдэглэж байхдаа үг хэлэх үеэр хоолой нь сөөнгөтөж ихээхэн зовиурласан аж. Тиймээс эмнэлэгт шинжилгээ өгүүлсэн бөгөөд хариу нь өчигдөр өглөө хорт хавдар хэмээсэн оноштой гарсан байна. 66 настай Лула да Сильваг газар дэлхий дээр хаана ч байхгүй суут улстөрч хэмээдэг юм. Тэрбээр Бразил улсыг өөрийн ерөнхийлөгчийн сонгуульт жилүүдэд удирдахдаа өнөөгийн түвшинд хүртэл өндөр хөгжилтэй, эдийн засаг, цэрэг, технологийн дэлхийн тэргүүлэх гүрний нэг болгож чадсан юм. Тиймээс Бразилийн ард түмэн тэр чигээрээ энэхүү мэдээг гашуудан хүлээж авсан тухай CNN, BBC зэрэг агентлагууд уламжилжээ.
Shuud.mn
Сонин хачин
ene shig sain udirdagchtai boloh eumsan
2011-11-04