Шинжлэх ухаанд тэмдэглэгдэж үлдсэн байгалийн гаж үзэгдлүүд
2012-09-24

Дашрамд дурдахад  саран дээд газар хөдлөлт болдог нь бүртгэгджээ. Хамгийн олон газар хөдлөлт (жилд 3000 орчим удаа) Декарт царын хавьд болдог байна. Температур: * 90  жилийн өмнө 1922 оны есдүгээр сарын 13-нд  сүүдэр газарт  агаар хамгийн их буюу цельсийн нэмэх 50 градус  халсан нь бүртгэгджээ. Энэ шатаам  халуун Ливи улсын Эль-Азизия хотын  оршин суугчдын тэсвэр тэвчээрийг шалгасан хамгийн ноцтой сорилт болсон байна. Хамгийн их хүйтэн нь Орос улсад болсон бөгөөд хамгийн бага температур (цельсийн хасах 89 градус) нь Антарктид дахь Зөвлөлтийн эрдэм шинжилгээний “Восток” станцад бүртгэгджээ. Якутын Оймякон тосгон  хамгийн  хүйтэн сууринд тооцогддог юм. Тэнд цельсийн бараг хасах 68 градус хүртэл хүйтэрч байсан байна. * Байгалийн элдэв үзэгдлийг ажиглаж ирсэн бүхий л түүхэн дэх хамгийн дулаан жил нь 1990 он байв. * Температурын хамгийн их ялгаа мөн л “хүйтний туйл”  Якутын Верхоянск  хотод  болдог бөгөөд энд өвөл нь цельсийн хасах 70 градус хүйтэрч, зун нь цельсийн нэмэх 36,7 грудас хүртэл халдаг байна. Харин  хоногийн температурын эрс өөрчлөлт 1916 оны нэгдүгээр сарын 23-24-нд Америкийн Монтана муж улсад  болж, температурын  ялгаа нь  цельсийн нэмэх долоон градусаас  цельсийн хасах 49 градус хүрч  байжээ. Тунадас: Дэлхийн хамгийн бороорхог газар нь Энэтхэгийн Черапунжи юм. Энд жилд 26 мянган мм тундас унадаг бөгөөд бороогүй нэг ч өдөр байдаггүй байна.Чили улсын Атакама цөлд ган  гачиг 1971 он хүртэл 400 жил үргэлжилжээ.  Гэвч үүний дараа ч энд бороо бараг  ороогүй байна. Индонезийн Ява аралд 1916, 1919 онд  дуу цахилгаантай бороо тус бүр 322 удаа орж байжээ. 1966 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд Бангладеш улсын Голалганж хотод нэг кг гаруй жинтэй мөндөр орсоноос 92 хүн амь насаа алдсан байна. 1921 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд АНУ-ын Силвер-Лейк хотод хоногт хамгийн их буюу  хоёр метр зузаан цас оржээ. Давалгаа: * Далайн хамгийн өндөр давалгаа 34 метр байжээ. Үүнийг 1933  оны хоёрдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө хөлөг онгоцноос хэмжсэн байна. * Хятадын зүүн нутгийн Ханчуфэ голын адагт хавар цагийн түрлэгийн давалгаа 7,5 метрт хүрдэг байна.     Үүлний хуй салхи: * 1933 онд Америкийн Лос-Анжелес хотод шороон шуурга тавьсны дараа гудамжууд алтан элсээр дүүрчээ. Хуй салхи алтны шороон ордын элсийг дэгдээсэн нь энэ байж. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, салхи 60 мянган долларын алтыг гудамжинд авчирч хаясан байна. * Хамгийн өндөр усны хуй салхи 1898 оны тавдугаар сарын 16-нд  Австралийн  Иден хотын хавьд  бүртгэгджээ. Түүний өндөр нь 1528 метр, голч нь 3 метр байсан байна. * Хуй хөдлөх үед салхины хамгийн их хурд буюу цагт 450 км-ийн хурдтай салхи 1958 оны дөрөвдүгээр сарын 2-нд АНУ-ын Техас муж улсад бүртгэгджээ. Хар салхи: * Цагт 371 км-ийн хурдтай салхи 1934 оны дөрөвдүгээр сарын 12-нд АНУ-ын Вашингтон ууланд бүртгэгджээ. Тэгш тал газарт хамгийн их хурд буюу цагт 333 км-ийн хурдтай салхи 1972 оны гуравдугаар сарын 8-нд Гренландад бүртгэгдсэн байна. * Антарктикийн Хамтын нөхөрлөлийн тэнгист салхины хурд цагт 320 метрт хүрдэг нь ердийн үзэгдэл гэнэ.     Газар хөдлөлт: * 1923 оны есдүгээр сарын 1-нд Японд болсон газар хөдлөлт хамгийн их эвдрэл сүйрэл учруулжээ (түлхэлтийн хүч нь 8,2 баллд хүрсэн байна). Үүний улмаас далайн ёроол 400 метрээр доош суужээ! Албан ёсны мэдээгээр,  амь үрэгдэгсдийн тоо 140 мянгаас давсан байна.       Галт уул: * Индонез улсын Сумартра, Ява арлын хооронд байдаг Кракатау  галт уул хамгийн хүчтэй дэлбэрчээ. Галт уулын дэлбэрэлт 1883 оны наймдугаар сарын 27-ны өглөө болсон байна. Галт уулын цараас цацагдсан чулуу, лав 55 км-ийн өндөрт шидэгджээ. Дэлбэрэлтийн хүч нь хамгийн хүчтэй устөрөгчийн бөмбөгний дэлбэрэлтээс 26 дахин их байсан байна. * Хамгийн олон сөнөөгүй галт уул Индонезид байдаг бөгөөд ийм 200 галт уулаас 77 нь харьцангуй саяхан дэлбэрчээ. * Лав нь хамгийн хурдан урссан галт уул нь Шинэ Зеландын  Таупо галт уул байж. Цацагдсан лав    цагт 700 км-ийн хурдтай урсаж байсан байна. * Сөнөөгүй гал уулсаас хамгийн том нь Гайвайин арлын Мауна-Лоа  галт  уул юм. Түүний царын талбай нь 10 хавтгай дөрвөлжин км ажээ.  Сүүлчийн удаа 1984 онд дэлбэрсэн байна. Л.Золоо    
Shuud.mn
Сонин хачин
eej bid hoe:
mash ih sonin bailaa
2012-09-24