
Сирид төр засгийн эсрэг тэмцэгчдийг армийн хүчээр хайр найргүй дарж устгаж олон хүний аминд хүрсээр байгаа билээ.
Энэ үед Сирийн ерөнхийлөгч Башар Ассад улсынхөө төв телевизээр мэдэгдэл хийсэн байна.
Сири улс дараагийн Ирак, Афганистан, Ливи улс биш бөгөөд барууны орнууд Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан байна.
Эс тэгвээс өрнөдийн орнууд харамсах болно хэмээжээ. Ялангуяа АНУ болон НАТО Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг хатуу анхааруулж байна хэмээжээ.
Энэ оны эхээр эхэлсэн ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг хийж буй ард түмний эсэргүүцэл тэмцлийн хөдөлгөөний эсрэг Башар Ассад армийн цэрэг, танк, пуужин, байлдааны онгоц болон усан онгоцууд хэрэглэн харгисаар хөнөөсөөр байгаа юм. Өрнөдийн орнууд Сири улсад хандан хүчирхийллээ даруй зогсоохыг хүссэн ч тус улсыг олон улсын тавцанд ОХУ, Хятад, Иран зэрэг улсууд өмгөөлсөөр байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ