Автобус онхолдуулсан жолоочийг эрэн сурвалжилж байна
2012-09-25

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гачууртын автобусны эцсийн буудлын ойролцоох гүүрэн дээр өнөө өглөө осол гарсан талаар бид мэдээлсэн. "Гачуурт-Халдварт"-ын  чиглэлийн “Атибус” компанийн УНИ 06-89 улсын дугаартай тус автобусанд 10 гаруй зорчигч явж байсан бөгөөд тэдний долоо нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр бол тус автобусны жолоочийн гэр Гачууртад байдаг аж. Тиймээс хашаандаа автобусаа тавьдаг бөгөөд өглөө тээврийн хэрэгслээ ямар нэгэн үзлэгт хамруулахгүйгээр шууд хөдөлгөөнд оролцдог байжээ. Ер нь уг хашааг "Атибус" компанийн 5-6 автобус гараж маягаар ашигладаг гэнэ. Осол гаргасан жолооч болох н.Дагвадорж нь согтуу байсан бөгөөд согтолтын хэмжээ 0,46 бүхэл байжээ. Тэрээр цагдаа нарт "Би их согтуу байсан учраас компанийнхаа өөр нэг жолоочид автобусаа бариулсан" гэжээ. Тиймээс цагдаа нар үнэхээр өөр хүнд жолоогооо шилжүүлсэн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Харин нөгөө жолоо шилжүүлж аваад, автобус онхогдуулсан гэх жолооч нь зугтсан байна. Цагдаагийн ажилтнууд түүнийг одоо эрэн сурвалжилж байгаа юм байна. Б.Батцэцэг
Shuud.mn
Сонин хачин
SUYOKO:
ENE TAL DR ZUVHUN JOLOOCH BURUU UUREH ESGUI HOTIIN DARGA ZAMAAS SAIN YANZALJ UGUH ESTOI SHDE AVTOBUSNII JOLOOCH TENEG YUM BOL SAV L HIIGED OSOL GARGAAD BDAG JIJIG TEREGNII JOLOOCH BUUR L TENEG BDAG YUM BGA BZ DE ALI ALI TALAAS NI BODOJ UZMEER YUM
2012-09-25
Hotiin dargaa nee auto bus company uudad saitar anhaarlaa handuulaarai zamiin tsagdaa ch gsn uun deer hamtraasai Arai l denduu yum aa
2012-09-25
bataa:
araichdee ter atibus komoamitai l hariutslaga tootsoh heregteishdee. shugamand bus.aa gargahdaa shalgaj gargah l estoishdee.
2012-09-25
eo amid yawah batalgaa unheer alga da mashinaaraa yawahaar 2 egnee gd tugjirch zogssoor bgd odriig avna alhaad yawhaar drees ym unaad daraad alchihna odoo autobusand suuhaar onholdood uheh gj ee de mongol ulsaa gj
2012-09-25
tenegyyd avtobusni jolooch bdg shd
2012-09-25
hot orj ieegyi ni bolj
2012-09-25
BAASKAKOV:
TER HAACHVAL GEJ JALGAND L HEVTEJ BAIGAA BIZ SAIN ER NAAGUUR CHINI BAIGAA
2012-09-25